Монгол орны ховор ургамлын жагсаалтад орсон, БОАЖ-ын сайдын 2018 оны А/43 тоот тушаалаар таван жилийн хугацаанд түүж бэлтгэхийг хориглосон дэрвэгэр жиргэрүүг хууль бусаар хил давуулах гэсэн оролдлого удаа дараа гарсаар байна.
Одоогоос нэг сарын өмнө буюу 2020 оны наймдугаар сарын 13-ний өдөр Гашуунсухайт дахь гаалийн газрын нүүрсний терминалын гарах чиглэлээр Монгол Улсын иргэн М өөрийн жолоодож явсан автомашины чиргүүлийн урд хэсэгт, мөн нүүрсэн дунд 43 шуудай, нийт 680 кг дэрвэгэр жиргэрүүн үндэс тээвэрлэж, улсын хилээр хууль бусаар гаргах гэж байсныг гаалийн байгууллага илрүүлж байв.
Гэтэл, Замын-Үүд дэх Гаалийн хяналтын бүсийн гарах чиглэлд 2020 оны 9-р сарын 09-ны өдөр жолооч, Монгол Улсын иргэн Г тээврийн хэрэгслийнхээ чиргүүлийн доод хэсгийн ус хадгалах сав болон дугуйнд нийт 310 кг дэрвэгэр жиргэрүүн үндсийг нууж, улсын хилээр хууль бусаар гаргах гэж байсныг гаалийн байгууллага илрүүлэн шалгаж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.