2020 оны 12 дугаар сарын 31-нээс “Архив, албан хэрэг хөтлөх тухай хууль” хэрэгжиж эхэлнэ. Энэхүү хуулийг бүх байгууллагууд дагаж мөрдөж, өдөр тутмын үйл ажиллагаандаа уялдуулан ажиллана. Энэ хүрээнд өнөөдөр Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, Архивын ерөнхий газартай хамтран “Албан хаагчдын архив, албан хэрэг хөтлөх тухай” сургалтыг зохион явууллаа.
Төрийн албан хаагч хуулийн заалт, түүний хэрэгжилт, нэмэлт өөрчлөлт, шинээр дагаж мөрдөх хууль тогтоомжийг тухай бүр ухуулан, тайлбарлан таниулах, албан бичгээр үг үсэг, утга найруулгын алдаагүй, цаг хугацаанд мэдэгдэх. Хэн нэгэн ямар нэгэн байдлаар хохирохоос урьдчилан сэргийлэх явдал юм. НГЗБА-ны тухайд “Архив, албан хэрэг хөтлөх тухай” багц сургалтыг бүх албан хаагчдадаа цуврал байдлаар авч байна гэлээ.
НГЗБА-ны захиргааны хэлтсийн дарга С.Батнасан: Манай байгууллага “Газрын тухай багц хууль” болон дагаж мөрдөх 40 гаруй бусад хууль, дагалдаж гаргасан тогтоомж, эрх зүйн акт бичиг баримтыг чиг үүрэг болгон ажилладаг.
Нийслэл хотын хэмжээнд насанд хүрсэн 1,8 сая хүн амд 232 албан хаагчаар дамжуулан газар зохион байгуулалттай холбоотой төрийн үйлчилгээг хүргэн ажиллаж байна. Төрийн үйлчилгээг чанаржуулах, өдөр тутмын үйл ажиллагаа, түүний уялдаа холбоог сайжруулах үүднээс НГЗБА-наас нийт албан хаагчдад системтэй зөв мэдээлэл өгөх, мэргэшүүлэх сургалтанд тогтмол хамруулж байна. Өнөөдрийн сургалтын тухайд дэлхийн хэмжээнд дэгдсэн цар тахалын үед баримтлах журмын дагуу ариун цэвэр хамгаалалын дүрмийг баримтлан ажлын цаг эхлэхээс өмнө нэгдсэн байдлаар сургалтаа явуулж байна гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.