СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Япон: Эрх баригч намын сунгаанд Ёшихидэ Сүга ялалт байгуулав

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ өнгөрсөн сард эрүүл мэндийн шалтгаанаар албан ажлаа хүлээлгэж өгөх болсноо мэдэгдсэнтэй холбогдуулан эрх баригч Либерал Ардчилсан нам дараагийн удирдагчаа тодруулах санал хураалтыг өнөөдөр явууллаа. Олон хүн энэ сунгаанд Абэгийн баруун гарын туслахын үүргийг гүйцэтгэж байсан Ёшихидэ Сүга ялалт байгуулна хэмээн таамаглаж байлаа. Таамаг ёсоор намын нөхөд нь 72 настай ахмад улс төрчийг намынхаа даргаар сонгосон байна.

Ингэснээр Сүга нь Абэгийн халааг залгаж намаа удирдахаас гадна Ерөнхий сайд болох нь тодорхой боллоо хэмээн эх сурвалжуудад бичжээ. Одоогоор дээд танхимын нарийн бичгийн даргын албан тушаалыг хашиж байгаа Ёшихидэ Сүга төрийн эрх барихдаа өмнөх удирдагч Шинзо Абэгийн бодлогыг үргэлжлүүлэн баримтална гэж шинжээчид харж байна.

Суга орон нутгийн төлөөлөгчид, намын гишүүдийн 534 саналаас 377-г нь авснаар бусад өрсөлдөгчдөөсөө илт давуу байдалтайгаар яллаа. Ирэх лхагва гарагт Либерал Ардчилсан намынхан Ерөнхий сайдыг сонгох санал хураалтыг Парламентын танхимд явуулна. Эрх баригч нам Парламентад олонхийн суудалтай учир лхагва гарагт болох санал хураалтаар Суга Засгийн газрын тэргүүнээр сонгогдох нь гарцаагүй гэж үзэж байна. Сүга хэрэв үүрэг гүйцэтгэх Ерөнхий сайдаар томилогдвол ирэх 2021 оны есдүгээр сард болох сонгууль хүртэл Засгийн эрхийг үргэлжлүүлэн барих юм.

Эх сурвалж: ВВС 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.