СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Мельбурн хотод хөл хориог эсэргүүцсэн жагсаалын үеэр 70 гаруй хүнийг баривчлав

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Австралийн Мельбурн хотод тогтоосон коронавирусийн хөл хориог эсэргүүцсэн жагсаал өнгөрсөн амралтын өдрүүдэд хоёр ч удаа зохион байгуулагджээ. Хоёр дахь удаагийн жагсаал өмнөхөөсөө илүү өргөн хүрээг хамарч 250 орчим иргэн нэгдэж, 70 гаруй хүнийг баривчлан саатуулсан байна.

Цагдаагийн ажилтнууд олон арван иргэнийг баривчилсан явдлыг офицеруудын эсрэг хүч хэрэглэсэн тохиолдол гарсантай холбон тайлбарлаж байна.

Австралийн Викториа муж нь тус улс дахь коронавирусийн тархалтын голомтоор нэрлэгдсэн. Өнгөрсөн долдугаар сараас хойш хөл хорионы дэглэм хэрэгжиж байна. .

Мужийн цагдаагийн хүчинд олон нийтийн эрүүл мэндийг хамгаалахад хүч хэрэглэх давуу эрхийг олгоод байгаа юм. Түүнчлэн тус мужийн Парламентын ордны хамгаалалтын албаны ажилтан коронавирусийн халдвар авсан нь илэрсний дараа хаалгаа барьсан байна.

Бямба гарагт Викториа мужийн нийслэл Мельбурн хотод болсон жагсаалын үеэр цагдаа нар 14 хүнийг баривчлан саатуулсан бол ням гарагт болсон жагсаалын үеэр 74 хүнийг баривчилснаас гадна 176 иргэнд онц байдлын үеийн дэглэм зөрчсөн хэргээр торгууль оноожээ. Жагсаалууд цахим хуудсуудаар дамжин хөл хориог цуцлахыг шаардсан уриан дор зохион байгуулагдсан байна.

Мужийн захиргааны эрх мэдэлтнүүд жагсаал хийж байгаа иргэдийг буруутган шүүмжилжээ. Энэ арга бол яг одоо цагт эсэргүүцлээ илэрхийлэх ухаалаг шийдэл биш бөгөөд бусдын болоод өөрийн эрүүл мэнд, амь насыг золиосолсон нүдээ олоогүй үйлдэл гэж үзжээ.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.