СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Коронавирусийн шинэ тохиолдол 24 цагт хамгийн олон бүртгэгдлээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас сүүлийн 24 цагт бүртгэгдсэн  коронавирусийн халдварын шинэ тохиолдол огцом нэмэгдэж, өнгөрсөн нэг хоногт бусад өдрөөс хамгийн олон тохиолдол бүртгэгдсэнийг мэдээлжээ. .

Коронавирусийн халдварын нийт тохиолдол дэлхий даяар 29,181,952 бүртгэгдэж, 928,267 иргэн нас барж, 21 сая иргэн эмчлэгдээд байна.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд халдварын шинэ тохиолдол хамгийн их бүртгэгдсэн улс орнууд нь Энэтхэг, Америк, Бразил юм. Дэлхий даяар бүртгэгдсэн халдварын нийт тохиолдлын тэн хагас орчим нь Америк тивд бүртгэгджээ.

Өмнө нь есдүгээр сарын 6-ны өдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас дэлхий даяар коронавирусийн халдварын тохиолдол 24 цагийн хугацаанд хамгийн олон бүртгэгдсэн хэмээн мэдэгдээд байсан юм. Тус өдөр халдварын 306,857 шинэ тохиолдол илэрсэн байна.

Энэ ням гарагт Энэтхэгт 94,372, АНУ-д 45,523, Бразилд 43,718 шинэ тохиолдол бүртгэгджээ. Мөн дээрх гурван улсад халдварын улмаас тус бүр мянга орчим иргэн нас барсан байна.

Коронавирусийн 6,7 сая тохиолдлоор АНУ тэргүүлж, 4,8 сая тохиолдол бүртгэгдсэнээр Энэтхэг улс хоёрдугаарт, 4,3 сая тохиолдлоор Бразил улс гуравдугаарт бичигдэж байгаа бол 1 сая халдвараар ОХУ дөрөвдүгээрт байгаа юм.

Түүнчлэн Энэтхэг улсад хоногт дунджаар 64,000 шинэ тохиолдол илэрч байгаа нь өнгөрсөн долдугаар сарын дундажтай харьцуулахад 84 хувиар өсчээ.

. Орон нутгийн эрх баригчид халдвар ихээр тархсан бүс нутагт хөл хорионы дэглэмийг дахин сэргээж, иргэдийг амны хаалт зүүж, нийтээс зай барих дүрэм баримтлахыг шаардлаа.

Европоос гадна Перу, Израйль, Өмнөд Солонгос, Австрали улсуудад халдварын тархалт дахин нэмэгдэв. Израйльд өнгөрсөн долоо хоногийн баасан гарагаас эхлэн хоёр дахь удаагаа бүх нийтээр хөл хорионы дэглэм тогтоолоо. Израйльчууд гурван долоо хоногийн хугацаатай хөл хорионы дэглэмд эргэн шилжлээ.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.