СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Монголд угсарч чадаж байгаа автобусыг Хятадаас импортлохыг эсэргүүцэв

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

Монголд угсарч байгаа автобусыг БНХАУ-аас импортолж, арай ядан олж байгаа валютаа гадагш нь бүү урсгаач хэмээн өнөөдөр үндэсний үйлдвэрлэгчид, инженерүүд хэвлэлийнхэнд хандав. 

Засгийн газраас үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ гэж байгаа боловч яг одоо БНХАУ-д үйлдвэрлэсэн 1200 ширхэг автобусыг худалдан авахаар тооцоо, судалгаа хийгээд явж байгааг тэд эсэргүүцэж байгаа аж. Учир нь тус автобуснууд нь Монголд угсарч байгаагаас 40-100 000 ам.доллараар өндөр үнэтэй байна. 

Хэрэв үндэсний үйлдвэрлэгчид, инженерүүдээ дэмжвэл машин механизм, сэлбэг хэрэгсэл гэх мэтэд жилд зардаг 3 тэрбум ам.доллар Монголдоо үлдэж, тодорхой хэмжээгээр ажлын байраа хадгалах боломжтой гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Нана
4 жилийн өмнө
202.55.188.94

Үнэндээ..хувийн эрх ашиг бодсон зогсоогооч..хятадаас автобус авдаг нь дундаас нь мөнгө гаргаж авах гэж л тэр шүү дээ..

Зочин
4 жилийн өмнө
66.181.161.47

өөрсдийн чадварлаг залуучуудыг дэмжмээр юмаа хийж чадаж байхад гаднаас авхыг болиочээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.