СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2020-09-14

Ерөнхийлөгч Х.Баттулга Халхгол суманд ажиллажээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр Дорнод аймгийн Халхгол суманд ажиллаж, тус суманд хэрэгжсэн “Шинэ сум” төслийн бүтээн байгуулалттай танилцжээ.

Халхгол сумын төвийг шинэчлэх төслийг Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд танилцуулж, улмаар ОХУ-ын “Роснефть” нийгэмлэгийн зүгээс төслийн бүтээн байгуулалтад зориулж 8 сая евро хандивласнаар “Шинэ сум” төслийг хэрэгжүүлэх нөхцөл бүрдсэн байдаг.

“Шинэ сум” төслийн бүтээн байгуулалтын ажил 2019 оны 3 дугаар сарын 1-ний өдөр эхлүүлж, Зэвсэгт хүчний оролцоотойгоор жил хүрэхгүй хугацааны дараа дуусгасан юм. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины Монгол Улсад хийсэн айлчлалыг тохиолдуулан нийгмийн салбарын байгууллагуудын дараах барилга, байгууламжуудыг цогцоор нь хүлээлгэн өгсөн юм.

Халхгол сумын Засаг даргын Тамгын газар;
300 хүний суудалтай Соёлын төв;
20 ортой сум дундын эмнэлэг;
650 хүүхдийн багтаамжтай 3 байгууламжаас бүрдэх Ерөнхий боловсролын сургуулийн цогцолбор барилга, Үүнд: 180 хүүхдийн дотуур байр, урлагийн заал /дотроо цайны газартай/, спорт заал, хичээлийн байр,
150 хүүхдийн 6 бүлэгтэй хүүхдийн цэцэрлэг зэрэг юм.

Шинэ сум төсөл хэрэгжиж эхэлснээс хойш Халхгол сумын хүн ам сүүлийн жилүүдэд тогтмол өсөх хандлагатай болжээ. 2019 оны жилийн эцсийн байдлаар 945 өрхийн 3333 иргэн тоологдсон нь урьд оны байдалтай харьцуулахад өрх 3.5 хувь, хүн ам 4.5 хувиар өссөн үзүүлэлт гэдгийг сумын удирдлага Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцууллаа.

Тухайлбал, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын тоо энэ хичээлийн жилд нэмэгдэн 400 хүрч, есөн шинэ багшийг ажилд авсан байна. Тэдний гурав нь баруун бүсийн Ховд аймгаас ирж, тус сумын сургуульд багшлахаар болсон гэдгийг сургуулийн удирдлага дуулгаж байв.

Тус сумын албан байгууллагууд шинэ барилга байгууламжиндаа үйл ажиллагаагаа явуулж эхлүүлснээр төрийн албан хаагчид нь тав тухтай тохилог, дулаахан орчинд ажиллаж хөдөлмөрлөх, хүүхэд багачууд, өсвөр үе, залуучууд сурч, хөгжих таатай байдал үүссэн гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.