СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2020-09-14

У.Хүрэлсүх: Соёлын өвийн эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй хатуу тэмцэх болно

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “Үндэсний үнэт зүйл, уламжлалт өв соёлоо дээдэлж, иргэдийг соён гэгээрүүлж, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэн, дэлхийн нүүдлийн соёл иргэншлийн төв болно” хэмээн тусгажээ. Мөн хөтөлбөрийн 2.6.1.9-д “Төв Азийн түүх, соёлын голомт” судалгаа, сурталчилгаа, хамгаалалтын цогцолборыг Орхон-Тамир, Хануй-Хүнүйгийн дурсгалуудыг түшиглэн байгуулна гэсэн зорилт дэвшүүлсэн бана. 

Иймд УИХ-ын БСШУС-ын байнгын хорооны танилцуулсан зураглалын дагуу Ерөнхий сайд Архангай, Өвөрхангай, Булган аймаг дахь Орхон-Тамир, Хануй-Хүнүй, Туул голын сав газар дагуух Монголын төрт улсуудын нийслэлийн туурь, хэрэм, Хүннүгийн үеийн хаад, язгууртны булш, хиргисүүр, Буган хөшөө, тахилын онгон зэрэг үнэлж баршгүй соёлын биет өвтэй Монгол Улсын Ерөнхий сайд ажлын хэсгийн гишүүдийн хамт газар дээр нь биечлэн танилцаж, судалгаа, малтлага хийж буй эрдэмтэн судлаачидтай уулзаж, тэдний саналыг сонсож, мэдээлэл солилцжээ.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх:

-Сүүлийн 30-аад жил түүх, соёл, урлагийн хөгжлийг дэмжих бодлого орхигдсоныг Монгол Улсын Засгийн газраас сэргээх бодлого баримталж байна...

Үнэлж баршгүй үнэт өв, түүний илрүүлэлт, хадгалалт, хамгаалалтад анхаарч, дэлхийд сурталчлан таниулах, түүхийн олдворуудад тулгуурласан бүс нутгийн аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ бий болгох чиглэлээр дорвитой арга хэмжээ авах цаг нь болсон. Тиймээс  Засгийн газрын тэргүүний хувьд УИХ-тай хамтран өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарган төвийн бүсэд ажиллаж байна. Эрдэмтэн судлаачид, түүхч, археологичид, бусад улсын эрдэмтэд хамтарсан экспедицүүд холбогдох газруудад урт богино хугацаанд үр дүнтэй ажиллаж байна.

Тэдний судалгааны дүн өнөөдрийн байдлаар Монгол улсын тулгар төрийн түүхийг даруй 1500 гаруй жилээр урагшлуулж, Монголчууд биднийг төрт ёсны агуу түүхэн уламжлалттай дэлхийн дайдыг захирч байсан их гүрний залгамжлал ард түмэн болохыг нотолсоор байгаа нь гайхалтай. Үүний зэрэгцээ Хууль эрхзүйн орчныг сайжруулах чиглэлд анхаарна. Соёлын өвийг тонон дээрэмдэгчид, булш хэрэгсүүр ухагчид хохирогч байхгүй хэмээн хариуцлагаас мултарч байгаа нь байж боломгүй үзэгдэл. Соёлын өвийн гэмт хэргийн хорхирогч нь Монголын ард түмэн юм.

Албан томилолтын тайланг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, авах арга хэмжээний төлөвлөгөөг нарийвчлан гаргаж, холбогдох санхүүжилт, төсвийн зардлыг ирэх оны Улсын төсөвт тусгах талаар анхаарч ажиллана гэдгээ онцолжээ.

Томилолтын бүрэлдэхүүн 17 түүхийн дурсгалт газраар зочилж, эрдэмтэн судлаач, шинжлэх ухааны ажилтнууд, археологчдынхоо малтлагын явцын мэдээлэл, судалгааны дүнтэй танилцаж, их хаадын эзэнт гүрнүүдийн  түүхийн жимээр нийт 1500 гаруй км замыг туулсан байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
139.5.217.205

Эртний эдлэлийн наймаачдыг сайн анхаарах хэрэгтэй. Мөнгөтэй хүмүүс захиалга өгч тэд цуглуулдаг. Хилээр гаргадаг хүмүүс байгаа. ГЕГ-н нэг даргын нөхөр эртний эдлэлийн наймаачидтай их сүжирдэг, бүх асуудлыг мөнгөөр шийднэ гэж боддог хүмүүс янз бүрийн юм хилээр гаргадаг байж болзошгүй.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.