БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И өнөөдөр манай улсад айлчилж байна. Түүний айлчлалын үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, экспортын зэрэг хэд хэдэн хэлэлцээ хийгдэнэ. Айлчлал эхлэх гэж байгаатай холбогдуулан Залуу лам хуврагуудын холбооны тэргүүн Д.Номундалай нар ГХЯ-нд өргөх бичиг өргөн барив.
Залуу лам хуврагуудын холбооны тэргүүн Д.Номундалай:
-БНХАУ-ын хувьд өөрийн хууль болон олон улсын гэрээ хэлэлцээрт "үндэстэн бүр өөр өөрийн хэл, бичгийг сурах эрхтэй" гэж зааснаа зөрчсөн гэж бид үзэж байна. Иймд үүнийг эсэргүүцэж энэхүү өргөх бичгийг та бүхэнд өргөн барьж байна. Хятадын ГХЯ-нд дамжуулан өгнө гэдэгт итгэж байна.
ГХЯ-ны Гадаад сурталчилгаа, хамтын ажиллагааны газрын захирлын үүрэг гүйцэтгэгч Ж.Сэрээжав:
-БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И есдүгээр сарын 15-16-нд Монгол улсад айлчилна. Хоёр улсын Гадаад харилцааны сайд нар уулзана. Уулзалтаар энэ асуудлыг ярилцах байх. Монгол улсын ГХЯ-ны хувьд энэхүү өргөх бичгийг БНХАУ-ын ГХЯ-нд дамжуулан өгнө. Айлчлалын үр дүнгийн талаар хэвлэлийн хурал хийх үеэр та бүхэнд эргэн мэдээлнэ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.