Иргэн Т.Түвшинтөр нь өөрийн нохой тэжээх сонирхолдоо хөтлөгдөн “Мянган найз” групптэй болтлоо өргөжжээ. Мөн тэрээр тохитой амьдрах боломжийг бий болгон хашаандаа амьтдын баримал, жимсний мод бут сөөг зэрэг тарьж ургуулан өөрийн хашаагаа тохижуулсан байна.
Өөрийн амьдарч байгаа хашаандаа олон төрлийн мод бут тарьж, тохижуулснаас гадна хашаандаа 50 үүлдрийн 300 орчим нохой тэжээж байна. Түүний хашаагаар өдөртөө 100 гаруй хүн тогтмол орж гардаг бөгөөд хашааны тохижилт, мод бут тарьж ургуулсан талаар туршлага солилцдог хэмээн ярьсан юм.
Тэрээр энэ хашаанаасаа амьдралаа залгуулахаас гадна 16 иргэнийг ажлын байртай болгоод байгаа юм. Түүнчлэн хороо, дүүргээс нь түүнийг байнга дэмждэг. Учир нь түүний хийж бүтээсэн зүйлүүдийг нь айл, хөршүүд нь даган дуурайдаг тул хашаагаа улам сайхан тохижуулах урам авдаг байна. Мянган найз Үржлийн газар нь 50 гаруй үүлдрийн 300 орчим нохойтой бөгөөд нохойнуудаа хооллохын тулд үүрийн 5:00 цагаас шөнө дөл хүртэл хооллож арчилдаг хэмээн ярьсан юм.
Түүний хувьд өдий зэрэгтээ яваа нь эцэг, эхийн ач гавьяа бол сайн сайхан яваа нь сонирхлоо мэргэжил болгосонтой холбоотой гэсэн юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.