Энэ долоо хоногт хонины ястай мах нэг кг нь дунджаар 9309 төгрөг, үхрийн ястай мах нэг кг нь дунджаар 11251 төгрөгийн үнэтэй байна.
Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 28 төгрөгөөр (0.2%), үхрийн цул махны үнэ 58 төгрөгөөр (0.4%) тус тус буурсан байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн ястай мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 8600 төгрөг, харин “Саруул” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 14500 төгрөг байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 22 төгрөгөөр (0.2%), хонины цул махны үнэ 48 төгрөгөөр (0.5%) тус тус буурсан байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины ястай мах “Хүчит шонхор”, “Хархорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 7800 төгрөгөөр, харин “Саруул” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 12500 төгрөгөөр худалдаалж байна.
Хүнсний ногооны үнэ: Монгол төмс 741 төгрөгөөр, монгол лууван 1513 төгрөгөөр буурч, монгол байцай 899 төгрөгөөр, сонгино 1531 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Azgui pizdanus hohino. Buh zuil zohion baiguulalt aldiinharaatai holbootoi. Erguu hodoo aj ahuon yam Yamarch husel ermelzel baihgui bugd mongonii toloo pizdisuud