Италийн Ерөнхий сайд байсан Сильвио Берлускони коронавирусээр халдварлаж гэрийн тусгаарлалтд ороод байсан бол өнөөдөр буюу пүрэв гарагт эмнэлэгт хэвтсэн талаар мэдээлжээ.
Тэрээр Миланы Сан Рафаэль эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд эмч нарын хэлснээр Ковид-19-ийн хүнд хэлбэрийн вирусээр халдварласан гэжээ. 83 настай Ерөнхий сайд асан нянгийн халдвар маш хүнд байгаа бөгөөд эдгэнэ гэдэгтэй итгэлтэй байгаагаа орон нутгийн сонгуульд өрсөлдөж буй Форза Италиа намынхаа гишүүнтэй утсаар ярих үедээ хэлсэн байна.
Берлусконигийн хувийн эмч Альберто Зангрилло энэ долоо хоногийн мягмар гарагт хийсэн мэдэгдэлдээ биеийн байдал нь сайжирч байгаа талаар дурдсан юм. Альберто Зангрилло нь Сан Рафаэль эмнэлгийн эрчимт эмчилгээ, мэдээ алдуулалтын тасгийн эрхлэгчээр ажилладаг байна.
Берлускони 2016 онд одоо хэвтэн эмчлүүлж байгаа эмнэлэгтээ зүрхний хагалгаанд орж байсан. Одоогоор түүний уушги дунд зэрэг байгаа гэж эмч нь хэлжээ. Ерөнхий сайд аснаас гадна том охин Марина Берлускони коронавирусийн халдвар авсан болохыг даваа гарагт мэдээлсэн байна.
Үүнээс өмнө бага хүү Луйжи, охин Барбара, Форза Италиа намын гишүүн Марта Фасина нар халдвар авсныг мэдэгдэж байжээ. Марта Фасина нь энэ жилээс эхлэн Сильвио Берлусконитой дотно харилцаатай болсон гэдгээ зарласан билээ. Берлускони Сардини арал дээр амарч ирээд вирусээр халдварласнаа мэдсэн юм.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.