СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Түүхч, доктор Д.Өлзийбаатар 108 ширхэг ном үнэгүй тараав

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөрт зориулан Төрийн соёрхолт, түүхийн ухааны доктор Дэмбэрэлийн Өлзийбаатар 108 ширхэг “Лхүмбийн хэрэг” номоо үнэгүй гардууллаа.
Тэрбээр “Энэ өдрийг бид нар жил болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Төрийн удирдлагууд хэлмэгдэгсдийн ар гэр, нийт ард иргэд ирж хүндэтгэл үзүүлж дурсдаг өдөр..
Энэ өдрийг мартаж болохгүйн учир нь 20 зууны эхэн үед Монгол Улсад өрнөсөн дотоод, гадаад улс төрийн бодлоготой холбоотой. 20 зуун тэр чигээрээ Монголчуудын хувьд тусгаар тогтнохын төлөө тэмцсэн зуун байгаа.

1933 онд Монгол оронд болсон МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга Ж.Лхүмбээр толгойлуулсан зохиомол хэргийг Хэнтий аймагт хэрхэн зохион байгуулсан талаар өгүүлсэн Лхүмбийн хэрэг 108 ширхэг номоо өнөөдөр залуучуудад гардуулан өглөө” гэсэн юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.