СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ФОТО: Калифорни мужийн иргэд Ангараг гарагт сэрсэн нь

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

АНУ-ын Калифорни мужид ойн түймэр газар авснаас Бэй Эриагийн оршин суугчид Ангараг гараг дээр байгаа мэт өглөөг угтжээ.

Учир нь Сан Франциско, Оклэнд, Берклэйд түймрийн улмаас тэнгэрийн өнгө улбар шар, улаан болон хувирч утаат багана татаж, үнс нурам унасан байна. Түймрийн утаа, үнс нарны гэрлийг хааж бүхэлдээ Ангараг гараг дээр байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхээр болжээ.

400 орчим км-ын цаана асч буй Крийк болон Норт Комплексийн түймрийн утаа салхины аясаар Бэй Эриад иржээ. Түймрийн улмаас 25 дахь хоногтоо агаарын чанар муудсан үзүүлэлтийг зааж байна. Цаг агаарын өөрчлөлтийн улмаас Калифорни мужийн нутаг дэвсгэрт хэт халж, ган гачиг, ойн түймэр газар авчээ.

Эх сурвалж: CNN, The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.