“Wall Street” банкнаас мэдээлж буйгаар Хятад Улс санхүүгийн зах зээлээ илүү өргөнөөр нээж, АНУ-ын доллароос хамааралтай байдлаа бууруулахаар хөдөлж эхэлснээр ойрын 10 жилд юанийн ханшинд ихээхэн нөлөөлөхөөр байгаа аж. “Morgan Stanleу”-ийн шинжээчид дэлхийн хөрөнгө оруулагчид юаниар хөрөнгө оруулахаар хошуурах болно. 2030 он гэхэд юанийн багцын хөрөнгө оруулалтын хэмжээ гурван их наяд ам.долларт хүрнэ гэж бичжээ.
Өнгөрсөн наймдугаар сарын байдлаар юанийн хөрөнгө оруулалт 409 тэрбум ам.доллар байгаа юм. Үүний зэрэгцээ, 2030 он гэхэд дэлхийн валютын нөөцийн хөрөнгийн 5-10 хүртэлх хувийг юань эзэлж магадгүй байгаа юм. Ингэснээр Японы иен болон Британийн фунтыг давж, юань америк доллар, еврогийн дараа гуравдугаарт бичигдэхээр байгааг “Morgan Stanley”-ийнхэн онцолж байна. Хятад, АНУ-ын хоорондох хурцадмал байдал олон улсын хэмжээнд юанийн хэрэглээг өсгөх хүчин чармайлтаа нэмэгдүүлэхэд түлхэц болсон гэдгийг шинжээчид онцолж байна. Юанийн ханш саяхан ам.долларын эсрэг нэг жилийн дээд түвшинд хүрч чангарсан бөгөөд даваа гарагт ам.доллартай харьцах ханш 6.8415 болсон юм.
https://www.koreatimes.co.kr/www/ world/2020/09/672_295664.html
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.