Монголчуудын дунд гурван цагаан хор гэж тооцогддог өөх, сахар, давсны хэрэглээ өндөр тул өвчлөлийн суурь шалтгаан болдог гэж эмч, мэргэжилтнүүд үздэг. Тэгвэл иргэдийн дунд гурван цагаан хор гэх ойлголт мартагдаж, хэрэглээ өндөр байгаа эсэхийг эмч, мэргэжилтнүүд иргэдээс тодрууллаа.
Манай улсын эрүүл мэндийн байгууллагаас иргэдийн дундах өөх тос, давс, сахрын хэрэглээг бууруулахад чиглэсэн тус тусад нь хөтөлбөр хэрэгжүүлдэг байна. Ялангуяа манай улсын нийт иргэдийн 83.2 хувь нь хоногт 5 граммаас дээш хэрэглээтэй бол хоногт хэрэглэж буй давсныхаа 46,2 хувийг цай унднаас 33.5 хувийг хоол хүнснээс авч байгаа юм. Иймээс иргэдийн давсны хэрэглээг багасгах шат дараатай хөтөлбөр арга хэмжээ авч хэрэгжүүлэн талх, мах махан бүтээгдэхүүний давсны агууламжийг багасгаж байгаа юм.
Тэгвэл уламжлалт анагаах ухаанд аливаа зүйлийг илүүдүүлэх, дутуудуулах нь аливаа өвчний үндэс гэж үздэг. Иймд зүй зохистой хэрэглэснээр эм болно гэж үздэг. Иргэдийн дунд давсны хэрэглээ буурахгүй байгаа тул цус харвах өвчнөөр нас барах тохиолдол их байгааг эмч мэргэжилтнүүд дурдаж байгаа юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.