LIVETV, LIVETV.MN "LIVETALK" ярилцлагыг үзэгч, уншигчиддаа хүргэж байна. Орон нутгийн сонгуулийн талаар, түүний ач холбогдлын тухай LIVETALK хөндөх болно. Энэ удаагийн зочин НИТХ-ын төлөөлчг, Баянзүрх дүүргийн засаг даргын орлогч Т.Батцогт.
Та найман жил төлөөлөгчөөр ажиллажээ. Тиймээс Иргэдийн хурлын төлөөлөгч гэж хэн юм, юу хийх ёстой талаар тодорхой ярих байх?
-Миний хувьд 2012-2016 онд хорооноосоо сонгогдоод дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгч/ИТХ/-д дөрвөн жил ажилласан. Дүүргийн төлөөлөгч бол тодорхой хорооны хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашгийг төлөөлж ажилладаг. Дараагийн дөрвөн жилд буюу 2016-2020 онд нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд ажиллаж байна. Нийслэлийн төлөөлөгч бол нийт нийслэлийн иргэдийн төлөө, тэдний эрх ашгийг хамгаалж дүрэм, журам боловсруулж ажиллана. Асуудал оруулж хуралдаанд оролцуулах, санал гаргах эрхтэй. Төсөв батална. Иргэдийн татвараас бүрдсэн төсвийн хэрхэн зөв, хуваарилж, зарцуулах вэ гэдэгт төлөөлөгч нар саналаа өгдөг. Ингээд олонхийн саналаараа шийдээд явдаг...
Иргэд сонголт хийхдээ маш олонно зүйлийг харьцуулж харах хэрэгтэй. Дөрвөн жилийн өмнө өгч бйасан амлалт, мөрийн хөтөлбөр яаж биелэсэн бэ. Дөрвөн жилийн хугацаанд бидний амьдрал яаж өөрчлөгдсөн бэ. Сайжирсан уу, муудсан уу гэдгийг харах хэрэгтэй.
2012-2016 онд АН нийслэлд засаглажээ. 2016-2020 онд МАН засаглажээ. МАН-ын үед Бараг дөрвөн дарга солигдсон байна. МАН “Аз жаргалтай хот” Аз жаргалтай амьдруулна гэсэн. Гэтэл би БЗД-ээс танай ажил хүртэлх 4км замд цаг гаруй түгжирч байж ирж байна. Энэ хугацаанд бухимдаад л...
Сошиалыг сөхөөд л хар. Дандаа бухимдсан, хараасан, зүхсэн, шүүмжилсэн хүмүүс. Энэ бол бэлэн судалгаа. Энэ бол иргэдийн дүгнэлт. Гэтэл эрх барьж байгаа нам дөрвөн жилийн хугацаанд бид мөрийн хөтөлбөрөө 97,2 хувиар биелүүлчихлээ гэж байгаа юм. Битүү орчинд, харлаган байна л даа...
Эрх баригч нам УИХ-д ялаад доод түвшиндөө буюу сум, дүүрэг, аймаг, нийслэлд мөн ялж байж ажлаа сайн гүйцэтгэнэ гэж үздэг. Харин сөрөг хүчин үүнд ээр ямар байр суурьтай байдаг юм бэ?
-Хяналтгүй төр гэж байдаг. Төрд заавал хяналт хэрэгтэй. Иргэд өөрсдийнхөө төлөөллийг заавал хяналтаар явуулах хэрэгтэй. Хяналт буюу сөрөг хүчин хяналтаа тавьж, бурууг нв зөв рүү чиглүүлдэг байх ёстой. Нэг л чигт явж байгаа шүү дээ уг нь. Монгол улсыг хөгжүүлье, монгол нутагтаа амьдарч байгаа хүмүүсийг сайн сайхан амьдруулъя гэж л зорьдог байх. Гэтэл зарим нь тийм биш байна. Хэт хяналтгүй төр ямар байдалд хүргэдгийг бид өнгөрсөн дөрвөн жилээс харлаа шүү дээ. Зөвхөн сандал суудлын төлөө тулаан өрнөлөө шүү дээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.