АНУ-д хагас сая гаруй хүүхэд шинэ коронавирусийн халдвар аваад байгаа талаар Америкийн Хүүхдийн Анагаах Ухааны Академи болон Хүүхдийн эмнэлгүүдийн холбооноос мэдээлжээ.
Өнгөрсөн наймдугаар сарын 20-ноос энэ сарын 3-ны хооронд 70,630 хүүхэд халдвар авсан гэж бүртгэгдсэн бөгөөд энэ нь хоёр долоо хоногийн хугацаанд хүүхдэд коронавирус илэрсэн нийт тохиолдол 16 хувиар өссөн явдал аж. Ингэснээр тус улсад дор хаяж 513,415 хүүхэд цар тахлаар өвчлөөд байгаа гэсэн үг юм.
"Эдгээр үзүүлэлт бид яагаад энэ вирусийг нухацтай авч үзэх хэрэгтэйг сануулж байна. Өнгөт арьстай болон латин гаралтай хүүхдүүд, ядуурлын түвшин өндөртэй газруудад харьцангуй олон тохиолдол бүртгэгдэж байна. Бид энэ нийгмийн тэгш бус байдлыг арилгахын тулд илүү их хичээх хэрэгтэй" гэж Америкийн хүүхдийн эмнэл зүйн академийн Ерөнхийлөгч, доктор Салли Гоза хэлжээ.
АНУ-д Ковид-19-өөр өвчилсөн нийт хүмүүсийн бараг 10 хувийг хүүхдүүд эзэлж байгаа гэнэ. Түүнчлэн статистик мэдээг муж болгон тогтмол бус байдлаар цуглуулдаг тул халдвар авсан хүүхдүүдийн тоо хавьгүй өндөр байх магадлалтай гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.