СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

АН, МАХН, ШИНЭН-ууд "Ардчиллын төлөөх нэгдэл"-ийг бүрдүүллээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

Ардчилсан нам, МАХН, ШИНЭН нэгдэн "Ардчиллын төлөөх нэгдэл"-ийг бүрдүүлэн энэ удаагийн орон нутгийн сонгуульд оролцохоор болж, өнөөдөр нэр дэвшигчдээ албан ёсоор зарлалаа. Ардчилсан намаас МАХН-д 8, ШИНЭН-д 5 квот өгчээ. 

Нийслэлийн Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Пүрэвдаваа: 

-УИХ-ын сонгуульд сонгогчдын 44 хувийн санал авсан эрх баригч нар үнэмлэхүй олонхийг бүрдүүлж байна. Үлдсэн 56 хувийг бусад нам, эвсэл, бие даагчид бүрдүүлсэн. Үүн дээр дүгнэлт хийн, санал хуваахгүй, сонгогчдын саналыг гээхгүй, сонгуулийг шударга болгохын тулд ардчиллын төлөөх намууд нэгдэн Орон нутгийн сонгуульд оролцож байна. 

Бид нэр дэвшигчдийг тодруулахдаа боловсрол, ажил эрхлэлт, тойрогтоо танигдсан байдал, хамгийн гол нь ЭХ ОРОНЧ зан чанарыг харгалзан үзлээ. Ингэхдээ МАХН-д найм, ШИНЭН-д таван квот өгсөн. 

"Ардчиллын төлөөх нэгдэл" нь "Иргэндээ ээлтэй Улаанбаатарыг байгуулъя" гэж уриалж байгаа. Бид иргэдийн тулгамдсан асуудал болох ядуурал, ажилгүйдэл, түгжрэлийн асуудлыг анхаарч үзэн, эдгээр салбарт шинэчлэл хийнэ гэж амлаж байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.