ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг: Нутаг буцах хүсэлтэй 11800 иргэн байна. Үүний дийлэнх нь буюу 5000 гаруй нь БНСУ, АНУ 2000 орчим, Австрали улсаас 700 орчим иргэн ирэх хүсэлтээ өгсөн. Тиймээс энэ нөхцөл байдлыг харгалзан үзээд есдүгээр сарын 21-нд Сөүл рүү дахин нислэг үйлдэхээр боллоо. Японд байгаа 700 гаруй иргэн нутаг буцах хүсэлтээ өгсөн боловч есдүгээр сард багтаан ирэх хүсэлтэй хүн цөөхөн байсан учраас энэ нислэгийг хойшлуулаад аравдугаар сард болгох шийдвэр гарсан. Ингээд Сөүл рүү нисэх нислэгийг дөрөв болгон нэмэгдүүлээд энэ сарын 21-нд дахин нэг нислэг хийх юм.
Энэ сард Сөүл рүү дамжин нислэг төлөвлөөгүй байсан ч АНУ-аас ирэх иргэдээ авах дахин нэг транзит нислэг энэ сарн 16-нд хийж зөвхөн дамжин ирсэн зорчигчийг авахаар болсон. Энэ сард 13 тусгай үүргийн нислэг хийж 3380 орчим иргэнээ авна.
Холимог гэр бүл БНХАУ руу явах хүсэлтээ явуулж байгаа. Эдгээр иргэдийн төлөөлөлтэй өдөр бүхэн уулзаж энэ асуудлыг ярилцаж байгаа. Нааштай хариу гарч байгааг дуулгахад таатай байна. Япон руу явах хүсэлтэй 240 орчим иргэн хүсэлт гаргасан байгаа. Түүнчлэн Монгол Улсад ажилладаг ОХУ-ын иргэд ирэх хүсэлтээ байгаа иймд энэ сарын 10-нд 110 орчим иргэн Алтанбулаг боомтоор орж ирнэ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.