Төвийн эрчим хүчний 58 хувийг үйлдвэрлэдэг ТЭЦ-4 ДЦС-ийн үндсэн тоноглолын их засвар 76, өвөлжилтийн бэлтгэл 67 хувьтай байгаа ажээ. Pасвар, шинэчлэлийн ажлаа ирэх сарын 15-ны дотор дуусгахаар төлөвлөсөн байна.
Харин Багануур, Шивээ-Овоо, Шарын голын уурхайн өвөлжилтийн бэлтгэл ажил 75-76 хувьтай байна.
КОВИД-19 цар тахлаас үүдэн эрчим хүчний хэрэглээ төлөвлөснөөс 6.4 хувиар буюу 43 тэрбум гаруй төгрөгөөр буурсан байна. Иймээс импортын болон сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийн цахилгаан эрчим хүчний хэмжээ, салбарын төрийн өмчит компаниудын тэвчиж болох зардлыг 9-өөс доошгүй хувиар танасан байна. Мөн цахилгаан, дулааны эрчим хүчний авлагыг 58 хувь буюу 25 тэрбум төгрөгөөр бууруулжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.