СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2020-09-09

LIVE: Нийт 350 хүнд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Есдүгээр сарын 9-нөөс эхлэн ЭМЯ, Гадаад харилцааны яам, Шуурхай штаб хамтран даваа, лхагва, баасан гарагт нэгдсэн мэдээлэл өгөхөөр болжээ.

ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдээлэл өглөө. . Өнөөдрийн байдлаар халдвар авсан иргэдийн 95 хувь нь эдгэрч ХӨСҮТ-д 14 иргэн эмчлүүлж байна. Дээрх иргэдээс зургаан хүний биеийн байдал хүндэвтэр байгаа. Одоогоор халдвар авсан иргэдээс найман иргэн сувилалд, гэрийн ажиглалтад 29, ажиглалтын хугацаа дууссан 258 иргэн байна.

Дэлхийн дахинд коронавирусийн халдвараар 26.882.157 хүн өвчилж, 19,336,791 иргэн эдгэрээд байна. Манай улсын хувьд гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн 310 тохиолдол байгаа бөгөөд ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 14 иргэн эмчлүүлж байна.

ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг: . Тиймээс энэ нөхцөл байдлыг харгалзан үзээд есдүгээр сарын 21-нд Сөүл рүү дахин нислэг үйлдэхээр боллоо. Японд байгаа 700 гаруй иргэн нутаг буцах хүсэлтээ өгсөн боловч есдүгээр сард багтаан ирэх хүсэлтэй хүн цөөхөн байсан учраас энэ нислэгийг хойшлуулаад аравдугаар сард болгох шийдвэр гарсан. Ингээд Сөүл рүү нисэх нислэгийг дөрөв болгон нэмэгдүүлээд энэ сарын 21-нд дахин нэг нислэг хийх юм.

Энэ сард Сөүл рүү дамжин нислэг төлөвлөөгүй байсан ч АНУ-аас ирэх иргэдээ авах дахин нэг транзит нислэг энэ сарн 16-нд хийж зөвхөн дамжин ирсэн зорчигчийг авахаар болсон. Энэ сард 13 тусгай үүргийн нислэг хийж 3380 орчим иргэнээ авна.

Холимог гэр бүл БНХАУ руу явах хүсэлтээ явуулж байгаа. Эдгээр иргэдийн төлөөлөлтэй өдөр бүхэн уулзаж энэ асуудлыг ярилцаж байгаа. Япон руу явах хүсэлтэй 240 орчим иргэн хүсэлт гаргасан байна. Түүнчлэн.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.