СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: ШӨХТГ-аас МИАТ компанийг чартер нислэгийнхээ үнийг бууруулахыг шаардлаа

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
4 жилийн өмнө

ШӨХТГ-ын даргаар саяхан томилогдсон Б.Бат-Эрдэнэ өнөөдөр МИАТ ТӨХК-д ажиллалаа. Шадар сайд Я.Содбаатараас өгсөн үүрэг чиглэлийн дагуу ШӨХТГ-ын дарга удирдлагууд МИАТ компани чартер нислэгийнхээ үнийг огцом хэр үндэслэлтэй, цаашид билетийн үнийг бууруулах ямар боломж байгааг газар дээр нь очиж тодруулсан юм. 

МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баттөр чартер нислэгийн үнэ өссөн шалтгааныг,

  1. Онгоцны шатахуун жирийн үеэс өндөр үнэтэй болсон (бодит байдал дээр коронавирус дэгдсэний улмаас шатахууны үнэ дэлхийн зах зээлд огцом унасан)
  2. Зорчигчдод хоол унд өгдөг (чартер нислэгийн үеэр БНСУ, Япон улсаас ирж буй иргэдэд ганц ширхэг цэвэр ус л өгдөг)
  3. Ковид-19 өвчнөөс урьдчилан сэргийлэх бараа, материал, хувцас, амны хаалтны зардалд 754 сая төгрөгийн зардал гарсан
  4. МИАТ ТӨХК-аас хийдэг тогтмол нислэг өнгөрсөн оны мөн үеэс 75 хувь буурсан учраас нислэгт ноогдох тогтмол зардлыг нэмэгдүүлсэн хэмээн тайлбарласан юм. 

Харин энэхүү хариултад ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ ихээхэн эгдүүцэв. Тэрбээр хэлэхдээ "МИАТ ТӨХК нь олон улсын хэд хэдэн чиглэлд давамгай буюу монопол эрхтэйгээр нислэг үйлддэг. Танай компани онгоцны тасалбарын үнээ нэмсэн явдал нь гадаадын улс орноос эх орон руугаа ирэх гэж буй иргэдэд дарамт чирэгдэл болж байна. Бидэнд нэгж тасалбарт ногдох үнийг юуны учраас нэмсэн талаарх үндэслэлтэй задаргаагаа яг одоо гаргаж өгөөрэй. Мөн маргаашийн дотор чартер нислэгийн тасалбараа хэдэн төгрөгөөр бууруулахаа тодорхой хэлээрэй. Хэрвээ үнээ буулгахгүй гэсэн тохиолдолд танай компанийн олон улс руу давамгай эрхтэйгээр нислэг үйлддэг чиглэлд илүү хямд үнэ санал болгосон өөр агаарын тээврийн компаниудыг оруулна" хэмээн хэллээ. 

 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (11)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Болороо
4 жилийн өмнө
211.36.130.233

Ингээд л болоо юу? Ямар их горьдовоо Тавилттай жүжиг

Зочин
4 жилийн өмнө
202.170.68.38

ажлаа мэддэг дарга захирлуудтай болох хэрэгтэй дээ

Зочин
4 жилийн өмнө
89.144.222.164

Али эрт ингэх байсан юм!!! Амарч зугаалж яваад одоо л ажилаа хийж эхлэх санаатай байгаа бололтой! Дампуу улс, дампуу улс төрчдийн тавилт муутай жүжиглэлт харагдаж бн

Зочин
4 жилийн өмнө
66.181.161.96

Миатын дарга нарыг хуугаар нь солих нь дээ

Зочин
4 жилийн өмнө
99.229.88.115

Шатахууныхаа үнийг мэдэхгүй байхдаа яах вэ дээ? Арайч дээ ийм хөгийн амьтдаас үтэр түргэн салах хэрэгтэй

Иргэн
4 жилийн өмнө
202.55.188.40

Маш зөв.Одоо Франкфуртээс ирэх том хүн 2.800.200, хүүхэд 2.243.600 төгрөг төлнө гэж байна. Бид 6 сарын 19-ний чартерт нислэгээр ирэхэд Онгоцонд юм өгөөгүй дээ.

Zochin
4 жилийн өмнө
64.119.19.1

Manaihan barag l ynegyi ireh yostoi geh ni holgyi bhiin. Ugaasa yaj ashigtai bhav dee. Neg taiin nisleg ni Hooson shahuu l yavj bgaa bgyi dee. Hervee gadnii ongotsoor ireheer bol yu ch helehgyi helsen ynii ni tuluyd ireh bgyi. Teneg novsh uud

Зочин
4 жилийн өмнө
203.255.57.134

Zen xooson yen bga gej bn?

Otgonpurev
4 жилийн өмнө
58.77.186.128

Zov asuudal hondson bna oor oor avia kampan zondool bna tiimd unee jahan buulgval zugeer ym koria niselgiin 400000 myngiin bilettei humuus baij l bn zaval enugeer bish yma gehed jahan bodoltsmoor ym

Зочин
4 жилийн өмнө
103.26.193.97

мааш зөв шүү дэмжиж байна шөхтг сайн байна

Одноо
4 жилийн өмнө
92.40.190.9

МИАТ бол хамгийн үнэтэй ямар ч маркетингийн бодлого огт байхгүй хоцрогдсон компани юм. Бусад орны нийсэхийн компаниудаас бид дандаа маш сайн хямдрал авч чаддаг учир МИАТ аар үйлчлүүлдэггүй

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.