БЗД-ийн 13-р хорооны 13 айл 2015 онд "BCKC" ХХК-тай гэрээ байгуулан, газраа чөлөөлөөд таван жил болсон ч одоо болтол байрандаа орж чадаагүй. Он гарснаас хойш тус компанийнхан түрээсийн мөнгө төлөхгүй болсноос иргэд газар ч үгүй, түрээсийн мөнгө ч үгүй давхар давхар хохирч байгаа асуудлаар манайд хандлаа.
БЗД-ийн 13-р хорооны иргэд:
-2015 онд бидэнтэй гэрээ байгуулсан. 2016 онд хоттой гурван талт гэрээгээ байгуулсан. Нийслэл гурван талт гэрээ байгуулсан учир бид итгээд газраа чөлөөлөөд, нүүсэн. Гэтэл одоо болтол буюу таван жил бид түрээсээс түрээсийн байрны хооронд явж, хохирч байна.
Он гарснаас хойш түрээсийн мөнгө өгсөнгүй. 13 айлаас тав нь 100 айлд түрээсийн байранд амьдарч байна. Бусад нь гадуур. Түрээсийн мөнгө өгөхгүй болсноор бид санхүүгээр маш их хохирч байна. Тодорхой оршин суух хаяггүй болсноос үр хүүхдээ хаана сургуульд оруулах талаар маш том хүндрэл гарсаар байна.
Энэ асуудлаар Гэр хорооллын дахин төлөвлөлтийн газарт хандахаар Дахин төлөвлөлтийн газар руу яв гэдэг. Дахин төлөвлөлт нь Нийслэл рүү яв гэдэг.
Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалантай уулзахаар "Э.Бат-Үүлийн үед хийгдсэн гэрээг бид мэдэхгүй гэдэг". Юу гэсэн үг юм бэ!? Засаг төрийн ажилд үргэлжлэл гэж байдаггүй юм уу? Э.Бат-Үүлийн хийсэн ажил бидэнд хамаагүй гэж яаж хэлж чадаж байна аа!!
Бидний одоогийн гуйлт бол биднийг орон сууцтай болгож өгөөч гэж хүсэж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.