Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх яамдын үйл ажиллагаатай ээлж дараалан танилцаж байгаа. Өчигдөр ГХЯ-нд ажилласан бол өнөөдөр ЭХЯ-нд ажиллаж байгааг шууд дамжуулж байна. Юуны өмнө Эрчим хүчний сайд Т.Тавинбэх өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар тайлан тавив.
Эрчим хүчний сайд Т.Тавинбэх:
-Өвөлжилтийн бэлтгэл ажил өнөөдрийн байдлаар 77.5 хувийн гүйцэтгэлтэй байна. Засвар шинэчлэлийн ажлуудыг энэ оны 10 сарын 15-ны дотор бүрэн дуусгана. Дэлхий нийтээр тархаж буй Ковид-19 цар тахлаас хамаарч эрчим хүчний хэрэглээ болон орлого буурсан. Иймд системийн хэмжээнд импортын эрчим хүчийг бууруулах болон үйлдвэрлэх, дамжуулах түгээх компаниудын үйл ажиллагаануудыг эдийн засгийн хувьд жигд байхаар дотооддоо зохицуулалт хийх, өвлийн их ачаалалд бэлтгэх, олон улсын банк санхүүгийн байгууллагуудын зээл тусламжаар хэрэгжиж буй төслүүдийн мэргэжилтнүүд ирж чадахгүй байснаас алдагдсан цаг хугацааг боломжтой хугацаагаар нөхөх зэрэг цаг үеийн асуудал байна гэв.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Эрчим хүчний яаманд ажиллах үеэрээ нийт төрийн байгууллага болон төрийн албан хаагч нарт ойрын 8-12 жилд доорх ажлуудыг чанартай сайн хариуцлагатай хийснээр Монгол Улс хөгжих боломжтой талаар дурдлаа.
Алсын хараа 2050-ыг баталсан нь бид нарын замын зураг тул уг замаа баримталж ажиллах хэрэгтэй. Ирэх дөрвөн жилд хийх ажил тов тодорхой болсон. Иймд дараах ажлуудыг төрийн байгууллага, ажилчид нь хамгийн түрүүнд хийж хэрэгжүүлснээр манай улсын хөгжилд ахиц дэвшил гарах болно.
Дээрээс нь хөдөө аж ахуй, газар тариалангийн салбар хөгжих хэрэгтэй. Энэ бол бид нарын стратеги бодлого, монгол төрийн бодлого. 8-12 жилийн хугацаанд дээрх хэлсэн зүйлүүдийг хийж хэрэгжүүлснээр хөгжлийнхөө тодорхой түвшинд хүрэх бүрэн боломж байна. Иймд уг ажлыг хийж хэрэгжүүлэх төрийн албан хаагч нар маш сайн сахилга баттай, улс төрийн хийрхэл байхгүй, иргэддээ алгачилгүй үйлчилдэг байх хэрэгтэй. Монгол төрийн хүч чадал төрийн албан хаагч нараас хамаарна.
Түүнчлэн гурил, эрчим хүч, нэмэгдээгүй байхад талхны үнэ нэмэгдэж байгаа нь чөлөөт зах зээл юм уу. Шатахууны үнэ нэмэгддэгч нефтийн үнэ буурсан үед үнээ бууруулдаггүй учир үүнд төрийн зохицуулалт хийхээс өөр арга байхгүй гэдгийг Ерөнхий сайд онцлон хэлэв.
Түүнчлэн цахилгаан, дулааны үнэ нэмэгдэхгүй эсэхийг Ерөнхий сайд Эрчим хүчний сайдаас асуухад шаардлага байгаа ч ойрын хугацаанд эрчим хүчний үнэ нэмэгдэхгүй гэдгийг онцлон хэлэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.