Хонконгийн цагдаа нар 12 настай охиныг газар унаган, хэт их хүч хэрэглэн баривчилж буй бичлэг цахимаар тархан, олон хүний шүүмжлэлийг дагуулаад байна. Охины гэр бүлийнхний хэлснээр тэрээр зургийн хэрэгсэл худалдаж авахаар явж байх үедээ жагсагчдын дунд орсон аж.
Олон нийтийн цахим сүлжээ болон Хонконгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр тархаад буй уг бичлэгээс харахад цагдаа нар хэсэг бүлэг хүмүүсийг хаших гэж оролдож байсан бөгөөд энэ үеэр охин зугтах гэж оролдсон юм. Тэр даруйд нь нэг офицер түүнийг хүчтэй түлхэн, газар унагасан бөгөөд хэд хэдэн цагдаа нийлэн түүнийг газарт даран, баривчилсан байна.
Охины ээж шүүхэд хандаж, албан ёсоор гомдол гаргах бодолтой байгаагаа "Apple Daily" сонинд хэлжээ. Түүний хэлснээр охин нь 20 настай ахынхаа хамт зургийн хэрэгсэл авахаар гадуур явж байсан аж. Мөн тэрээр жагсагчдын дунд ороод гацсан охин нь айсандаа зугтсан гэдгийг тэмдэглэсэн юм. Уг явдлын дараа охины бие хөхөрч, шалбарсан байсан гэнэ.
Уг хэргээс хэдэн цагийн дараа Хонконгийн цагдаа нар албан ёсны мэдэгдэл хийсэн ба тус 12 настай охиныг "сэжигтэй байдлаар гүйсэн" хэмээгээд, офицерууд түүнийг баривчлахдаа "хамгийн бага хэмжээний шаардлагатай хүч"-ийг ашигласан гэжээ. Харин тус хотын ардчиллыг дэмжигч хууль тогтоогч Клаудиа Мо энэ явдлыг "Хонконгийн цагдаа нар хэт их хөөрөлдөн, ямар ч үед шаардлагагүй хүч хэрэглэх хүсэлтэй болоод байгааг харуулж байна” гэсэн юм.
Хонконгт өнөөдөр долдугаар сарын 1-н буюу Бээжингээс тогтоосон үндэсний аюулгүй байдлын тухай хууль хэрэгжиж эхэлсэн өдрөөс хойших хамгийн өргөн хэмжээний гудамжны эсэргүүцлийн жагсаал өрнөж байгаа билээ.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хохь чинь 12 хон настай юм байж жагсаж эргүү биз да .том болоод хэрэгт дуртай янхан болох юм байна . Одоо ахтайгаа шаалцдаг биз да биз. Зургийн аппарат авахаар явсан чиг шиг худ2
Medrel muutai nowsh we chi yum unshaad oilghgv yum bol zlach
Гаж донтой хог уншаад ч ойлгохгүй сүгнүүд явж амиа хорол.Хорвоогийн хог шаарууд цөөрөг
iPhone хаяг хакдсан байх юм????