Ковид-19-ийн улмаас дэлхийн улс орнууд аялагч хүлээн авахгүй байгаа билээ. Гэхдээ энэ хорио цээрийн дэглэм үүрд үргэлжлэхгүй. “International Living” судалгааны байгууллагаас сард 2000 ам.доллароос ч бага мөнгөөр элбэг хангалуун амьдрах боломжтой дөрвөн орныг онцолжээ. Үүнд:
Мексик- Хэдийгээр АНУ-д ажиллаж амьдардаг ч Мексикт ирэн очин амьдардаг нэг сая гаруй америк хүн байдаг. Тэдний Мексикт татагдаж буй шалтгаан нь тухайн орны соёл, цаг агаар, амьдралын өртөг багатай байдал юм. Жишээлбэл, Мехико хотоос 170 милийн зайд орших Сан Мигель де Альенде хотыг тэтгэвэртээ гарсан гаднын иргэд ихэд сонирхон, олноороо суурьшдаг байна. Тус хотод амьдарч буй гаднын иргэд сардаа 1857 ам.долларын орлоготой байхад л хангалттай тансаг амьдрах боломжтой гэнэ.
Косто Рика- “International Living” судалгааны байгууллагаас эрүүл амьдрахыг зорьж буй гадаадын иргэдэд хамгийн тохиромжтой газраар Косто Рикаг нэрлэсэн байдаг. Флоридагийн Орландо хот руу гурван цаг хүрэхгүй нислэг үйлдэх боломжтой буюу АНУ-тай ойрхон. Сан Хосе хотоос баруун тийш 45 минутын зайд орших Атенас хотод сард 1518 ам.доллароор хангалттай амьдрах бүрэн боломжтой аж.
Колумб-Тус улс 2017 оноос хойш тэтгэвэрт гарсан гадаад иргэдийн хамгийн олноороо зорьдог газрын нэг болсноос гадна жил бүр ирдэг гадаадад жуулчдын тоо тогтвортой өсөж байгаа цөөхөн орны нэг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр Колумб эрүүл мэндийн системээрээ дэлхийд 22-р байрт жагсаж байгаа бол АНУ 37 дугаарт жагсаж байна. Үүнээс гадна амьжиргааны өртөг маш бага. Хосууд Колумбын хоёр дахь том хот Меделлин хотод сард 1394-1994
ам.доллароор нэлээд тансаг амьдрах боломжтой гэнэ.
Панам-“International Living”-ийн редактор Жессика Рамеш Панамыг шинэ оршин суугчдыг таатай хүлээж авдаг цөөхөн газрын нэг гэж тодорхойлжээ. Коста Рикагийн хилээс 37 милийн зайд орших Панамын уулын жижиг хот болох Бокетэд хоёр өрөө байрыг сард 800 ам.доллароор эсвэл жилд 9660 ам.доллароор түрээслэх боломжтой. Бокетэд амьдрах өртөг нь сард 2076 ам.доллар, жилд 24.918 ам.доллар байдаг аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.