Цогнэмэхийн Гантулга нэртэй 28 настай монгол залуу өнгөрсөн бямба гарагт 15 тонн жинтэй автобусыг шүдээрээ чирэн, Гиннесийн дээд амжилтыг эвдсэн байна.
Ц.Гантулга 15 тонн автобусыг 15 метрийн зайд зөвхөн шүдээрээ чирсэн бөгөөд энэ нь шүдээрээ чирсэн хамгийн хүнд жинтэй автозамын тээврийн хэрэгслийн дэлхийн шинэ дээд амжилт аж.
Энэхүү үзүүлбэрийн тулд 13 тонн жинтэй автобусанд үзэгчдийн 43 гишүүнийг суулгасан бөгөөд ийнхүү 15 тонн жинтэй болсон автобусыг амжилттай чирсэн явдлыг холбогдох хүмүүс нь шалгаснаас хойш 2-3 долоо хоногийн дараа Гиннесийн номд албан ёсоор бүртгэгдэх гэнэ.
Тэгвэл одоогийн байдлаар дэлхийн дээд амжилтыг албан ёсоор эзэмшиж байгаа хүн нь ОХУ-ын иргэн Игорь Зарипов юм. Тэрээр 2015 онд БНХАУ-д 13.7 тонн жинтэй автобусыг таван метрийн зайд чирч байжээ.
Эх сурвалж: Xinhua Net
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Gantulgdaa amjilt hvsie mongoliihoo neriig garaglaa shde amjilt hvsie mundag shv
Амжилт хурай хурай