Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас “Цэвэр агаар-Цэлмэг тэнгэр” өдөрлөгийг зохион байгуулж байна.
Тус өдөрлөг нь төвийн зургаан дүүргийн Нэгдсэн үйлчилгээний цэгт нэг сарын хугацаанд зохион байгуулагдах юм. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр дулаалгын материал, шалны халаалт, цахилгаан болон хийн халаагуур гэх мэт байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй бараа бүтээгдэхүүнийг сурталчлан таниулахаас гадна ногоон зээлийг үйлчилгээний талаарх мэдээллийг иргэдэд олгох зорилгоор энэхүү өдөрлөгийг хийж байна.
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд гэр хорооллын иргэдийн пийшин зуухны битүүмжлэлийг шалгах, яндан хөөлөх, зөв галлагааны зөвлөмж мэдээллийг хүргэхээс гадна зарим хороодын иргэдийг халаалтын системд бүрэн холбох ажлуудыг нийслэлийн удирдлагууд хийж буй.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.