Монголын Төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооноос хэвлэлийн бага хурал зарлалаа. "Хамтын гэрээг дангаар нь зогсоосноос төмөр замын ажилчид тэтгэмжээ бүрэн авч чадахгүй байна" хэмээн тус холбооны тэргүүн Б.Баяраа өгүүлэв.
Монголын Төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүн Б.Баяраа:
-УБТЗ ХНН нь Ковид-19 цар тахлын хүнд хэцүү үед ҮЭ-ийн байгууллагатай үл зөвшилцөн, дур мэдэн 2018-2019 оны хамтын гэрээг дангаараа зогсоосон нь зарим талаар таагүй үр дагаврыг авчирч байна. Тодруулбал, хамтын гэрээнд групптэй байж байгаад тэтгэвэрт гарах үед нэг удаагийн тэтгэмж авах эрхгүй болсон. Учир нь 15 жил ажиллаагүй бол энэ тэтгэмж олдохоо байсан. Энэ асуудлаар хохирсон ажилчин байна.
Түүнчлэн тэтгэвэр тогтоолгож буй иргэд нэг удаа олон жил ажилласны тэтгэмж авдаг. Гэтэл гэрээнд өөрчлөлт орсноор 20 жил ажилласан иргэн 2-3 сар ажлаасаа гарсан юм уу, түр чөлөө аваад эргэн ажилдаа ороод 7-8 жил ажиллаад тэтгэвэрт гарах үед 20 жилээр биш сүүлд ажилласан жилээр олон жил ажилласан тэтгэмжийг бодож олгож байгаа нь ажиллагсдын хөдөлмөрийг үнэгүйдүүлж буй хэрэг юм. Энэ асуудлаар шүүхэд хандахад бэлэн байгаа таван иргэний асуудал байна.
Түүнчлэн ҮЭ-ийн байгууллагатайгаа Хөдөлмөрийн харилцааны болоод ХАБЭА-ийн хууль тогтоомжийн хүрээнд хамтарч ажиллахгүй байгаа. Ялгаварлан гадуурхалт, дарамт шахалт, албан тушаалын гэмт хэрэг байсаар байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.