Оросын рок дуучин Земфирагийн тоглолтын үеэр нэгэн үзэгч эрэгтэй нас барсан болохыг "Пятый канал" суваг мэдээлэв.
Энэ явдал Санкт-Петербург хотын "Севкабель Порт" талбайд болж байсан дуучны амьд тоглолтын үеэр тохиожээ. Эрэгтэйн зүрх нь гэнэт зогсож, нас барсан талаар эх сурвалжууд мэдээлж байгаа юм.
Тус арга хэмжээний зохион байгуулагчид ухаангүй болсон эрэгтэйг олны дундаас яаралтай гаргасан аж. Түргэн тусламжийн машин тоглолтын талбайд ирэх хүртэл талбайн жижүүр эмч нар түүнийг сэхээн амьдруулах гэж оролдсон байна. Гэвч харамсалтай нь уг эрэгтэй түргэн тусламжийн машинд нас баржээ.
Үүнтэй ойролцоо хэрэг өнгөрсөн нэгдүгээр сард АНУ-д гарч байжээ. Флорида мужид тоглолт хийж байсан 71 настай дуучин Дэвид Олни тайзан дээр нас барсан байна. Сандал дээр сууж байсан түүний бие нь гэнэт тавгүйрхсэн бөгөөд тайзан дээр хамт байсан бусад хөгжимчин болон үзэгчид түүнийг түр амрахаар шийдсэн гэж бодсон тул түүнд тэр даруй туслалцаа үзүүлээгүй аж. Энэ явдлыг харсан гэрчүүд түүнийг үзэгчдээс хүлцэл өчөөд, нэг хэсэг дуугүй болсныхоо дараа эрүүгээ цээжиндээ наасан гэж хэлсэн байна.
Эх сурвалж: lenta.ru
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.