Өмнө нь ЭМЯ-аас өдөр бүр "Ковид-19" нөхцөл байдлын мэдээллийг хүргэдэг байсан бол өнөөдрөөс эхлэн долоо хоногийн даваа, лхагва, баасан гаргуудад нэгдсэн мэдээлэл өгч байхаар болжээ.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаагийн мэдээллийг хүргэж байна.
Тэрбээр, 9-р сарын 6-ны 421 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээүй. Наймдугаар сарын 24-нд Токио-УБ-ын онгоцоор ирсэн 224 хүн, Алтанбулагий боомтоор ирсэн 20 хүн, Замын-Үүдэд тусгаарлагдсан 107 хүнээс коронавирус илрээгүй. Сүүлийн гурав хоногт коронавирус илэрсэнгүй.
ХӨСҮТ-д 14 хүн эмчлэгдэж байгаагаас найман хүний бие хөнгөн, зургаан хүний бие хүндэвтэр байна. Манай улсад батлагдсан 310 тохиолдол байгаагийн 16 нь сувилалд, гэрийн ажиглалтад 15 хүн, 255 хүний ажиглалт тандалтын хугацаа дууссан байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.