СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-09-07

Зайсан орчмын авто замын зорчих хөдөлгөөнийг нээжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Улсын төсвийн 10.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Зайсан орчмын хотхонуудыг усан хангамжийн төвлөрсөн систем болон дулааны төвлөрсөн шугамд холбох ажил дуусаж, зорчих хөдөлгөөнийг нээжээ.

Дулааны шугам сүлжээний засвар шинэчлэлийн ажил эхлүүлсэнээс хойш Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан орчмын замын хөдөлгөөнийг хаасан байсан. 480 метр газарт хонгилын системээр цэвэр усны 219 диаметрийн хос шугам, 325 метрийн дулааны хос шугам тавигдаж, Зайсан орчмын иргэдийг дулааны цэвэр усаар хангах ажил хийгдлээ.

Хан-Уул дүүргийн Зайсан орчмын иргэдийн тулгамдаад байсан эл ажил 2019-2020 онд, нийтийн эзэмшлийн орон сууцны байруудын дулааны шугам сүлжээ, дэд станцын угсралтын ажил 2018-2020 онд тус тус он дамжин хэрэгжиж байгаа бөгөөд олон жил яригдсан асуудал ийнхүү шийдвэрлэгдэж байгаа юм.

Зайсан орчмын бүх хотхонууд энэ оны III улиралд цэвэр ус, дулааны төвлөрсөн шугамд бүрэн холбогдож, иргэд эрүүл орчинд амьдрах нөхцөл бүрдэж байгаа юм.

Түүнчлэн .

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.