СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Бээжин хонконгчуудын эсэргүүцлийн жагсаалыг таслан зогсоох зорилгоор цэрэг байрлуулна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Бээжингээс баталсан Хонконг дахь Аюулгүй байдлын тухай хууль өнгөрсөн зургадугаар сарын 30-наас хэрэгжиж эхэлсэн билээ. .

Одооноос эхлээд Бээжингийн тогтоосон хэв журмыг үл тоох, зөрчих хандлага, үйлдэл гаргасан хэн боловч Аюулгүй байдлын тухай хуулиар шийтгэл хүлээнэ. 1997 онд эдийн засгийн хувьд бэхэжсэн БНХАУ-ын мах цусных нь тасархай хот улс Британийн мэдлээс шилжин ирсэн нь Бээжингийн хувьд баярт үйл явдал байв. Мөн оны долдугаар сарын 1-нд 156 жилийн турш хотод мандсан Британийн тугийг буулгаж, Хятадын далбааг залахдаа хожим ардчилал, эрх чөлөөнийхөө төлөө Бээжингийн эсрэг гудамжинд гарч жагсана гэж хонконгчууд ч тааварлаагүй биз.

Хуулийн дагуу улсын аюулгүй байдлыг хариуцан ажиллах цагдаагийн албыг эх газрын мэргэжилтнүүд удирдана. Гэмт хэрэгтнүүдийн шүүх хурлыг тангарагтнуудгүй явуулна. Эрүүгийн хавтаст хэргийг шаардлагатай тохиолдолд Бээжингийн шүүгчид хянаж болно. Орон нутгийн эрх баригчид, Хятадын удирдлага болон Коммунист дэглэм, намын үзэл суртлыг үзэн ядах, эсэргүүцэхийг хориглоно. Салан тусгаарлах үйл ажиллагаа явуулбал гурван жилээс бүх насаар нь хорих хүртэл шийтгэл ногдуулна. Хорлон сүйтгэх, алан хядах ажиллагааг хатуу шийтгэнэ. Мөн гаднын хүчнийхэнтэй хамтран гэмт хэрэг үйлдсэн, сүлбэлдсэн бол чанга шийтгэл онооно.

Хуульчдын үзэж буйгаар Бээжингийн баталсан энэхүү хуулийн бараг бүх зүйл заалт Хонконгийн Үндсэн хуультай харшилдаж байгаа юм. Түүнчлэн Аюулгүй байдлын тухай хуулийг эсэргүүцсэн жагсаал цуглааныг таслан зогсоох зорилгоор усан буу, хуягт техник хэрэгсэл бүхий цэрэг цагдаагийнхныг томоохон хотуудад байрлуулж эхлэхээр төлөвлөж буй талаар “South China Morning Post” мэдээлжээ.

Ц.Даваасамбуу

https://www.scmp.com/

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.