СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-09-06

МҮБХ-ны шинэ тэргүүнийг энэ сарын 19-нд сонгоно

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Монголын Үндэсний бөхийн холбооны /МҮБХ/ Цэцдийн зөвлөл /2020.09.05/ хуралдан МҮБХ-ны “Их Эе” хуралдах товыг есдүгээр сарын 19-ны өдөр товлолоо. Энэ үеэр МҮБХ-ны шинэ тэргүүн сонгогдох аж.

МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн гишүүдээс дараах Уриалгыг гаргав.

УРИАЛГА
Эрхэм бөхчүүд ээ
Торгон зодогны садан ахан дүүс ээ
Бөхийн хорхойтон, үзэгч түмэн, дэмжигч анд найз нар аа

Та бид өнөөдөр ер бусын цаг үед монгол үндэсний бөхийн нэгэн үеийг төлөөлж наадмын торгон дэвжээнд зодоглож байна. Өмнөх үеийн агуу бөхчүүдийн домог болсон барилдаан, хүн чанар, хүч чадлыг бишрэн хүндэтгэж, энэ цагийн үндэсний бөхийн түүхийг бүтээхэд өөр өөрийн хувь нэмрээ оруулж, дараа үедээ ариун сайхнаар уламжлуулан өгөх үүрэг та бидэнд оногдож байна. Түүхийн энэ гурван цагийн алтан хэлхээг холбох нийгмийн үүрэг цаашид ч үргэлжлэх нь дамжиггүй.

Монголын үндэсний бөхийн түүх цолтонгуудын төдийгүй зодог шуудагт монгол эр хүн бүрийн бахархалт түүх юм. Тэр тусмаа улс, аймаг, сумын цолтонгууд онцгой үүрэг хүлээх учиртай. Бөхийн цол зөвхөн даваа онооны дэнс бус монгол бөхийн амжилт, нэр хүнд, өв соёлыг биедээ тээсэн төрт ёсны эрхэм хүндэтгэлийн өндөр босго мөн болохыг бид гүнээ ухамсарлаж байна.

Сүүлийн хориод жил Монголын үндэсний бөхийн холбоог тойрсон маргаан мэтгэлцээн тасралтгүй үргэлжилж, талцал хагарал туйлшрал хэрээс хэтэрч, хэдийвээр хууль шүүхийн шат шатны байгууллагын шийдвэр гарч байсан боловч тодорхой шийдэлд хүрч эцэслэгдэж чадахгүй байсаар өнөөдрийг хүрч ирлээ. Цаашдаа энэ талцал хуваагдал, маргаан мэтгэлцээнийг таслан зогсоож шинэ үеийн бөхчүүдэд шударга сайхан барилдаанаар ард олноо баясгах боломжийг олгох цаг үед бид тулж ирлээ. Энэ боломжийг өөр хэн ч бус Та бид нар, бөхчүүдийн эв нэгдэл л хангаж чадна. Үүний тулд эдүгээ зэрэгцэн оршиж буй .

Монголын үндэсний бөхийн холбооны Ээлжит их хурлын бэлтгэлийг хангах Ажлын хэсэг байгуулагдлаа. Ажлын хэсэгт тусалж дүрмийн дагуу Их хурлаа амжилттай зохион байгуулахад бөхчүүдийн үүрэг туйлаас чухал болж байна. Тиймээс та бидний эрх ашгийг хамгаалах үүрэг чиглэл бүхий Монголын үндэсний бөхийн холбооны ээлжит Их хуралд бөхчүүд бүхэн идэвхтэй оролцож, дэмжиж, эв эеэ хичээн туслахыг Цэцдийн зөвлөлийн хамтарсан хуралдаанаас уриалж байна.

Наадмын ногоон дэвжээнд эр бяр, авхаалж самбаа, авъяас чадвараа сорьж шударгаар өрсөлдөж ард түмнээ баясгаж, монгол бөхийн хөгжлийг шинэ зууны эхэнд шинэ шатанд гарган хөгжүүлэх их үйлсэд үнэт хувь нэмрээ оруулахыг бөхчүүд, жаяг дэгийн багийнхан, эрдэмтэн судлаачид, бөхийн хорхойтон, нийт ард түмэндээ уриалж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Zochin
4 жилийн өмнө
66.181.161.68

nuguu caihn gunduugui jinhene mongol h7n bol buhchuud geed bdg javgants naraac dolion sr humuuc bcn bn shuu hedn jil herldvee

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.