Оросын телевизийн баг бүрэлдэхүүн энэ зун Сибирийн тундрын бүс нутгаар нисч байхдаа учир битүүлгээр үүссэн аварга том нүхнүүдийг олж харжээ. Ойролцоогоор 30 метр орчим гүн, 20 метр өргөнтэй, тэгш хэмтэй том нүх ямар нэгэн дэлбэрэлтийн дараа үүссэн байх магадлалтай юм байна.
2013 оноос хойш яг ийм нүх есийг олжээ. Гэвч эрдэмтэн судлаачид тундрын бүсэд үүссэн тэгш хэмтэй өөгүй цэвэр дугуй нүх хэрхэн үүссэнийг хараахан тайлж тайлбарлаж чадаагүй байна.
Хамгийн эхний нүхийг Сибирийн баруун хойд нутагт газрын тос, хийн нөөцөөр баялаг бүсээс олжээ. Эрдэмтдийн өнөө цагт дэвшүүлж буй хамгийн оновчтой таамаг бол Сибирьт дэлхийн цаг уурын өөрчлөлт ирж агаарын температур дулаарснаар метаны хий дэлбэрч аварга том нүхийг хөрсний гадаргуу дээр үүсгэсэн байна.
Хэрэв цаг уурын өөрчлөлт явагдсаар байвал эдгээр нүхнүүд ирэх жилүүдэд тоолж барамгүй ихээр нэмэгдэнэ гэж Сколковын Шинжлэх ухаан, технологийн хүрээлэнгийн эрдэмтэн Евгений Чувилин хэлжээ.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.