СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Новичок хөтөлбөрөө ил тод болгохыг НАТО уриалав

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйг өнгөрсөн сард хордуулсан хор ЗХУ-ын үеэс улбаатай Новичок байсан гэдгийг ХБНГУ-ын канцлер Ангела Меркель мэдэгдсэн билээ. Германы цэргийн лабораторид хийсэн шинжилгээний хариуг Засгийн газар төдийгүй НАТО, Европын холбоо хүлээн зөвшөөрч байгаа тул үүнд хариулт өгөхийг Кремлиэс шаардаад байгаа юм.

Тэгвэл . НАТО-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Женс Столтенберг гишүүн орнуудын Засгийн газрууд ч мөн санал нэгтэйгээр Навальныйд халдсан хэргийг шүүмжлэн буруутгаж байгаа гэжээ. Тэрээр хэрэв ОХУ Навальныйгийн халдлагад буруугүй юм бол хэргийн мөрдөн шалгах ажилд олон улсын байгууллагатай хамтран ажиллах ёстой хэмээн мэдэгдсэн байна.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.