Алдарт “Бэтмэн” цувралын шинэ ангид Роберт Паттинсон тоглохоор болсон нь кино сонирхогчдын дунд ихээхэн анхаарал татсан юм. Гэвч дэлхий даяар коронавирусийн халдвар тархсантай холбогдуулан тус киноны зураг авалт зургаан сараар хойшлоод байсан. Зураг авалт хатуу чанга хөл хорионы дараа үргэлжлээд байсан боловч дахин зогсоход хүрчээ.
Учир нь киноны гол дүрийг бүтээж буй жүжигчин Роберт Паттинсон коронавирусийн халдвар авсныг эх сурвалжууд мэдээлж байна. Варнер Брос компанийн зүгээс зураг авалтын багийн гишүүнд шинж тэмдэг илэрч тусгаарлалтад байгаа тул зураг авалтыг хойшлуулсан гэдгийг батлан мэдэгдсэн ч нэрийг нь тодорхой хэлээгүй гэжээ.
Зураг авалт энэ жилийн эхэнд Шотландын Глазгөү хотод эхлээд байсан юм. Үүний дараахан Лондоны ойролцоо зураг авч эхлэхэд 34 настай Британийн жүжигчин Паттинсон Ковид-19-өөр халдварласан гэж Vanity Fair мэдээлжээ.
“Бэтмэн”-ий шинэ анги 2021 оны зургадугаар сард нээлтээ хийхээр зарласан байсан ч 2021 оны аравдугаар сар болон хойшлогдсон байна.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.