СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Б.Дөлгөөн: Төсвийн тодотгол хийсэн ч хэрэгтэй салбартаа хөрөнгө оруулалтаа тусгаагүй

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

Энэ жилийн улсын төсвийн тодотголын талаар Эдийн засагч Б.Дөлгөөнөөс тодруулга авлаа. Тэрбээр энэ жилийн орж ирсэн төсвийн тодотголыг харахад айхтар өөрчлөлт орсонгүй. Үсрээд 120 төслийг гэрээ байгуулаагүй гэж хаслаа. Гэтэл энгийн үед байсан бүх хөрөнгө оруулалт одоо үед хэвээрээ байна. Эдгээр хөрөнгө оруулалтаар өнөөдөр тулгамдаж байгаа асуудлаа шийдэж байна уу гэхээр үгүй.

Нэгдүгээрт: Замын түгжрэлийг бууруулна гэдэг бол хүн болгоны ажлын бүтээмжийг дээшлүүлнэ гэсэн үг. Хамгийн үр бүтээмжтэй хэсгийнхээ бүтээмжийг дээшлүүлэхгүй байхаар эдийн засгийн өсөлт гэж ярих хэрэггүй.

Хоёрдугаарт: Энэ төсвийн алдагдал маань өөрөө 4.8 их наяд төгрөг. 4.8 их наяд төгрөг бол нийт 98 мянган өрхийн ипотекийн зээлийн хэмжээ гэсэн үг. Дахиад 100 мянган орон сууц барих тэр хэмжээний мөнгийг төсвийн алдагдлаар гаргаж ирж байна гэсэн үг.

Гуравдугаарт: Сүүлийн 30 жилд эдийн засгаа төрөлжүүлэхээр ярьж байна. Гэтэл олон улсын рейтингээс харахад цахилгаан, дулаанд холбогдох, тээврийн зардал нь хамгийн өндөр улсуудын нэг байна. Ийм дэд бүтцийн дутагдалд орчихсон байж яаж гадаад зах зээл рүү их хэмжээгээр уул уурхайн бус бүтээгдэхүүн экспортлох юм бэ. . Тэгээд дэд бүтцийн чиглэл рүү хөрөнгө оруулалтаа хийж байна уу гэхээр үгүй байгаа юм. Ялангуяа энэ жилийн тодотгол дээр нэг ч зүйл орж ирээгүй.

 Тэгэхээр яг ямар тодотгол хийх ёстой байсан гэж харж байна вэ?

 -. Гэтэл нөгөө 80 хувиа бууруулсан юм уу гэхээр үгүй. Үүнд татаас шилжүүлэг, бараа үйлчилгээ буюу нөгөө тавилга, засвар, үйлчилгээ энэ дотор явж байна. Хөрөнгө оруулалтын зардлыг харахад Батноров сумын Бэлх тосгон руу 20 км зам тавьж байна. Тэнд хөшөө босгож байна. Маш олон багийн төвүүд барьж байгаа зардлаа хасаагүй. Энэ хөрөнгө оруулалтаа эрүүл мэндийн салбарт шилжүүлэх ёстой байсан. ЭМС-ын багц 100 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн. Энэ 100 тэрбум нь дээрх хөрөнгө оруулалтаас 30-40 дахин бага гэсэн үг.

Тэгэхээр бид илүү үр бүтээмжтэй салбар луугаа хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Багийн төв, хөшөө босгохын оронд хувийн хэвшилдээ зээл хэлбэрээр өгсөн бол эргээд улсын төсөв руу орж ирнэ. Гэтэл хувийн хэвшлээ дэмжих хөрөнгө байхгүй гэсэн мөртлөө хөшөө барих мөнгө улсын төсвөөс гаргаж байгааг харахад төсвийн тодотгол тодотгол болоогүйг харж болохоор.

 -Нэгэнт төсвөө тодотгож чадаагүй бол дараа дараагийн алхам юу байх вэ?

-. Гэтэл өнөөдрийн энэ алдагдлаас болоод манай улсын зээлжих зэрэглэл буурах нь тодорхой байна. Тэгэхээр 2021 оны төсвийн төслийг хэрхэн оруулж ирэхээс ирэх жилүүдийн Монгол Улсын эдийн засаг ямар байх нь хамаарна.  

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
4 жилийн өмнө
124.158.107.35

энэ нөхөр өөрөө хөдөө очиж амьдрах хэрэгтэй тэдэнд сургууль эмнэлэг зам юу ч хэрэггүй юм бхлда.хотын хүмүүсд хөрөнгө оруулалт хий гэж байхын ийм амьдралгүй бацаануудын үгээр үг хийх хэрэг юун. Хямралын үед 1 рнь ухуулж нөгөөгөөр нь булуулж цалин өг гдг үг ч байдаг

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.