АНУ-ын томоохон шар айргийн компани болох "Anheuser-Busch" "Dog Brew" буюу "Нохойн шар айраг" хэмээн нэрлэсэн шинэхэн бүтээгдэхүүн гаргажээ. Гэхдээ хүний хамгийн сайн анд гэгддэг нохойд зориулсан уг "шар айраг" ямар ч согтууруулах ундаа агуулаагүй гэнэ.
"Dog Brew" нь гахайн мах, эрдэнэ шиш, цоохор майлз, гаа, Энэтхэг турмерик, цагаан гаа зэргээс бүрдсэн ясны шөл бөгөөд нохдын амт мэдрэмж, тэжээллэг хэрэгцээнд нийцүүлэн боловсруулсан бүтээгдэхүүн аж. "Уг ясны шөл нь хатуу хоол идэхэд хүндрэлтэй байдаг нохдын хувьд бүх нэмэлт тэжээлээ авах гайхалтай арга юм" хэмээн компанийн зүгээс мэдээлжээ.
Одоогоор зөвхөн цахим захиалгаар авах боломжтой тус бүтээгдэхүүн нь аль хэдийн зарагдаж дууссан бөгөөд худалдан авах сонирхолтой үйлчлүүлэгчдийг хүлээлгийн жагсаалтад оруулаад байгаа гэнэ.
Эх сурвалж: UPI
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.