Пари Сен-Жермен багийн зургаан тоглогч коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсоны дунд Бразилийн хөлбөмбөгчин Неймар багтжээ. Багийн албан ёсны цахим хуудсанд ойрын өдрүүдэд үлдсэн тоглогч, багийн гишүүд, холбогдох ажилчдад үргэлжлүүлэн шинжилгээ хийж, өөрийгөө тусгаарлах эрүүл мэндийн нарийн дэглэм мөрдүүлэхийг мэдэгдсэн байна.
Неймараас гадна Анхель Ди Мариа, Леандро Паредес нарын шинжилгээний хариу эерэг гарчээ. Тэднийг Испанийн Ибиза арал дээр амраад буцаж ирэхэд нь халдвар авсныг нь илрүүлсэн тухай Францын хэвлэлүүд мэдээлээд байна. Неймар, Анхель, Леандро нарыг халдвар авсныг зарласны дараахан дахин гурван тоглогчид коронавирус илэрснийг зарлажээ.
Энэ жил 28 настай Бразилийн алдарт хөлбөмбөгчин Неймар дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгчнөөр нэрлэгдсэн билээ. Түүнийг 2017 онд Барселонагаас Парис Сен-Жермен багт 263 сая ам.долларын гэрээгээр авчирж байсан юм.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.