Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц энэ сарын 04-ний өдрийн 2:20 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардлаа.
Тус онгоцоор 266 иргэн эх орондоо ирсэн бөгөөд бага насны хүүхэдтэй гэр бүл-53, өндөр настан- асран хамгаалагчтай 35, жирэмсэн- асран хамгаалагчтай 35, эрүүл мэндийн шалтгаантай-27, хөгжлийн бэрхшээлтэй-9, бусад шалтгаантай-107 иргэн байна.
Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, Майон, Холидэй, Тэмүүжин зочид буудал, Синдүра мэд эмнэлэг, Ахмадын амралт, Энхсаран сувилалд тусгаарлалаа.
2020 оны есдүгээр сард гадаад орноос иргэдээ татан авах тусгай үүргийн нислэгийн хуваарь:
Тусгай үүргийн нислэгийг 2020 оны 1 дүгээр сарын 28-аас эхлэн зохион байгуулж, 8 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар 19,437 иргэнийг агаарын, газрын, төмөр замын тээврээр татан авжээ.
Тодруулбал, гадаадын 53 орноос 63 удаагийн тусгай үүргийн нислэгээр 12,976 иргэн, автозамаар 6,461 иргэн эх орондоо ирсэн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.