Өнгөрсөн хоногт: Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудын нутгаар бороо орсон.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хангайн уулархаг нутаг болон Халх голын сав газраар бороо орно. Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, Алтайн салбар уулсаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутаг, Халх голын сав газраар 13-18 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 19-24 градус, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр 28-33 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Бороо орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с, өдөртөө 19-21 градус дулаан байна.
Төлөв байдал: Энэ сарын 5-ны өдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 6-ны өдөр баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 7, 8-ны өдөр баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 5-ны өдөр Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор, 6-8-ны өдөр баруун аймгуудын нутгийн зарим газраар 15-17 м/с хүрч ширүүснэ. Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна. Энэ сарын 6-ны өдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 7-ны өдөр төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.