Тусгаарлах байрны хүчин чадлыг нэмэгдүүлэхийн тулд ариун цэврийн өрөө, хэрэглээний усанд холбогдсон есөн байшин бүхий “Тулгат” амралтын газрыг томилогдсон ажлыг хэсэг сонгож наймдугаар сард гадаадын ажиллах хүчний 32 иргэнийг тусгаарлаж туршлага хуримтлуулсан.
Тусгаарлах байранд очсон залуучууд интернэт, утасны сүлжээ муу, усанд орох боломжгүй гэх мэт шалтгаан зааж тээвэрлэн очсон автобуснаас буухгүй, тухайн хамгаалалтад ажиллаж байсан Төв аймгийн цагдаагийн алба хаагч, тусгаарлах байранд ажиллах эмч нарын тавьсан шаардлагыг удаа дараа биелүүлэхгүй байсан тул Төв аймгийн цагдаагийн газраас эрх бүхий албан тушаалтан томилж ажиллуулсан.
“Тулгат” амралтын газар нь гэр интернэт болон гар утасны интернэт ашиглан интернэтэд холбогдох бүрэн боломжтой. Хуваарийн дагуу халуун усанд орох нь харин ч иргэд агаарт хуваарийн дагуу гарах давуу талыг олгож байгаа болно.
Тухайн иргэдийг “Вайт хаус” зочид буудалд тусгаарлана гэж хуурч "Тулгат" амралтыг газар хүргээгүй болно. Энэ сарын 01-ний өдөр Гадаад харилцааны яамнаас гаргасан зорчигчдын нэрийг хүлээн авч төлөвлөгдсөн тусгаарлах байруудад хуваарилан урьдчилан хүргүүлсэн болно.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.