СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ачаа тээврийн усан онгоц, 6,000 бод далайд живжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Майсак далайн хар шуурга Зүүн Хятадын тэнгисийн орчимд шуурч Японы далайн эрэгт хүрчээ. Хар салхины улмаас ачаа тээврийн усан онгоц живж осолджээ. Японы далайн эргийн хамгаалалтын алба живсэн ачаа тээврийн хөлөг онгоцноос нэг хүнийг аварсан байна.

Тус хөлөг багийн 40 гаруй бүрэлдэхүүний хамт далайн шуурганд живсэн гэж үзжээ. Хайгуулын ажлаа үргэлжлүүлж байгаа ч амьд хүн дахин олоогүй байна. Түүнчлэн 6,000 бод мал шуурганы үеэр далайн усанд живсэн гэж мэдээлжээ.

. Японы эргийн хамгаалалтын албаныхны аварсан далайчин Филиппиний иргэн байсан гэж мэдээллээ. 45 настай Эдуардо Сарено нь хөлгийн ахлах офицер байсан бөгөөд багийнхныг аврах хантааз өмсөхийг даалгаж ус руу үсэрсэн хэмээн ярьсан байна. Тэрээр аврагдахаасаа өмнө багийн бусад гишүүдийг далайд олж хараагүй гэжээ.

Далайн ёроолд живсэн гэж үзэж буй Gulf Livestock 1 ачааны усан онгоц наймдугаар сарын 14-ны өдөр Шинэ Зеландын эргээс хөдөлж Хятадын эргийг чиглэн аялалд гарсан байна. 17 хоногийн хугацаатай аялахаар төлөвлөсөн байсан ч лхагва гарагийн шөнө Японы баруун өмнөд Амами Ошима арлын ойролцоогоос тусламжийн дуудлага өгчээ.

Австрали болон Шинэ Зеландын Засгийн газар хөлөг дээр байсан далайчдын ар гэрт консулын тусламж үзүүлэхээр ажиллаж байгаа гэж мэдэгдэв. Gulf Livestock 1 хөлөг нь 2002 онд баригдсан, 139 метр урт, Панамын далбайтай ажээ.

Аадар бороо, хүчтэй салхин шуурга дагуулсан . Мөн Бусан орчмын 120,000 айл гэрэл цахилгааны эх үүсвэрээс тасарчээ.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.