БНСУ-ыг өнөөдөр "Maysak" хар салхи дайран өнгөрч, нэг хүний аминд хүржээ. Тус хар салхины улмаас Солонгос даяарх нислэг болон замын хөдөлгөөн саатсан байна.
"Maysak" нэртэй халуун орны шуурга нь 06:30 цагт Зүүн тэнгист хүрсэн бөгөөд зүүн хойд зүгт чиглэсэн гэж Солонгосын цаг уурын албанаас мэдээлсэн юм. Салхины хурдны дээд хэмжээ нь 140 км/цагт хүржээ.
Хар салхи Өмнөд Солонгост хүрэхэд хүчтэй салхи салхилан, аадар бороо орж, нийт 22 хүнийг нурж, гэмтсэн байшингаас нь нүүлгэн шилжүүлэх хэрэгтэй болсон гэнэ. Харин амиа алдсан нэг иргэн нь Бусан хотод амьдардаг 60 орчим насны оршин суугч байсан бөгөөд хүчтэй салхи байшингийнх нь цонхыг хагалсны дараа тэрээр бэртэл, гэмтлээ даалгүй нас барсан байна.
Түүнчлэн 2200 гаруй хүнийг хар салхинаас урьдчилан сэргийлэх ажиллагааны хүрээнд гэрээс нь түр хугацаагаар нүүлгэн шилжүүлсэн аж. Мөн 800 гаруй барилга байгууламж, тээврийн хэрэгсэл, мод болон бусад төрлийн эд хөрөнгө сүйтсэн бөгөөд хугарч унасан мод ба бусад эвдэрч, гэмтсэн объектууд авто замуудыг хаагаад байна.
Эх сурвалж: Yonhap
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.