Өнгөрсөн долоо хоногт Сөүл, Сидней, Нурсултан, Сиэтл зэрэг орнуудаас таван удаагийн нислэгээр ирсэн 1144 иргэний 1524 ширхэг, 27 тонн ачаа тээш, хувийн эд зүйлс болон 16 тонн ачаа, ачааг тээвэрлэсэн 50 гаруй тээврийн хэрэгсэл, гурван тусгаарлах байранд эцсийн халдваргүйжүүлэлт хийсэн талаараа ЗӨСҮТ-ийн ерөнхий захирал Н.Цогбадрах дурдлаа.
Тарваган тахлын халдварын эрсдэл буурахгүй байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад тарваган тахлын сэжигтэй 17 тохиолдол бүртгэгдэж, батлагдсан. Хоёр тохиолдол нас барсан. Өнгөрсөн 10 жилийн дундажтай харьцуулбал энэ онд хоёр дахин их халдварын тохиолдол бүртгэгдээд байна. Хамгийн сүүлд Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, хөл хорио тогтоосон. Түргэвчилсэн оношлуураар тарваган тахлын вирус үгүйсгэгдсэн учраас хөл хориог цуцалсан.
Нийслэл рүү энэ онд 90 удаа тарваганы мах оруулж ирэхээр завдсан байна. Нийт дуудлагын 29 хувийг иргэдээс, 71 хувийг дүүргийн цагдаагийн хэлтсээс дуудлага хүлээн авч үйлчилсэн. Үүний 78 хувийг тарваган тахлын сэжигтэй тохиолдол эзэлж байгаа юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.