СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2020-09-03

LIVE: Коронавирусийн шинэ тохиолдол нэмж бүртгэгдсэнгүй

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Улсын хэмжээнд есдүгээр сарын 2-нд хийгдсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний хариуг танилцуулж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Есдүгээр сарын 2-ны өдөр улсын хэмжээнд нийт 354 хүнээс авсан сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй.

Шинжилгээ хийгдсэн хүмүүс:

  • Наймдугаар сарын 15-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 267 хүний давтан шинжилгээ
  • ХӨСҮТ-д тусгаарлагдсан 1 хүний давтан
  • Сувилалд тусгаарлагдсан 8 хүний давтан
  • Тусгаарлан ажиглах байранд байгаа 37 хүний давтан
  • Тандалтын 4 хүний
  • Увс аймагт тусгаарлагдсан 5 хүний
  • Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 32 жолоочийн сорьцоос коронавирус илрээгүй байна.

Монгол Улсад коронавирусийн халдварын батлагдсан 306 тохиолдол байна. Үүнээс 296 /96.7%/ хүн эдгэрсэн. . ХӨСҮТ-д коронавирусийн халдвар авсан 10 хүн эмчлэгдэж байгаагаас 9 нь хөнгөн, 1 хүний биеийн байдал хүндэвтэр байна. Нийтдээ ХӨСҮТ-д 28 хүн ажиглалт, тусгаарлалтад байна" гэсэн мэдээллийг өглөө. 

Гэрийн тусгаарлалтад долоон иргэн шилжлээ 

ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ:

Монгол Улсын хувьд тусгаарлалт ажиглалтад 320 хүн шинээр орж, долоон хүн гэрийн тусгаарлалтад шилжсэн. Цэргийн төв эмнэлэгт тусгай үүргийн онгоцоор ирсэн 72 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас хоёр хүний биеийн байдал хүндэвтэр эрчимт эмчилгээний тасагт байна. Эдгээрт 12 их эмч, 39 асрагч сувилагч эмнэлгийн тусламж үзүүлж байна.

Эрүүл мэндийн яамны 24 цагийн 119 дугаарт өчигдрийн байдлаар 33 дуудлага ирж, эмнэл зүйн зөвлөгөө авсан. СЭМҮТ-ийн 1800-2000 дугаарт 18 иргэн холбогдон сэтгэл зүйн зөвлөгөө авчээ.

Улсын онцгой комиссын дэргэдэх Шуурхай штабаас тусгай үүргийн онгоцоор ирж буй иргэдээ хариуцаж байгаа. Тийм учраас Сиэтл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн оюутнуудын талаар Шуурхай штабаас мэдээлэл өгөх нь зүйтэй байх. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.