СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Н.Түвшинбаяр: 33 000мкв газартай байсан МҮОХ одоо 3600мкв газартай болсон байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
4 жилийн өмнө

LiveTv болон "Одод" телевизийн хамтарсан "МҮОХ ба эрс шинэчлэл" нэвтрүүлгийн ээлжит зочноор МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар нар оролцлоо. 

МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр: 

-МҮОХ-ны үйл ажиллагаа зогсонги байдалд ороод байсан. Дүрмийн маргаанууд их байсан. Шинэ удирдлагууд үүнд юун түрүүнд анхааран ажиллаж байна. 

Сагсанбөмбөгийн холбоо гурав тасраад байгаа. Бид нар маргааш гурван талыг байлцуулж уулзахаар уриад байна. Ер нь спортын хагарлын шалтгаан улс төр хийх зорилготойгоор орж ирсэн хүмүүсээс болдог. 

Э.Бадрууган аваргын гэр бүлийн эзэмшдэг "Өөжин мед" эмнэлгийн асуудал олон жил яригдсан. АТГ гурав, дөрвөн жил шалгасан. Одоо өнгөрсөнтэйгээ зууралдах биш, бид урагшаа харж явмаар байгаа юм. Тамирчдын эмнэлгийг МҮОХ-ны газар дээр барьсан нь алдаа байсан. Энэ талаасаа хүмүүст муухай харагдаад байгаа юм. Тэрнээс Э.Бадрууган энэ эмнэлгийг хувь хүнээс худалдан авсан. Тэрийг нь хууль хяналтын байгууллага шалгаж тогтоогоод асуудал алга гэж дүгнэсэн. 

Д.Загдсүрэн ерөнхийлөгчийн нэг алдаа бол МҮОХ-ны газрын асуудал. Тухайн үед 33 000мкв газартай байсан юм билээ. Одоо 3600мкв болсон. Алдаа нь холбоодуудад нь өгчихсөн. Холбоодын удирдлага байнга солигддог учир хувийн компанид зараад явчихдаг. Одоо Бэйсболийн холбооны газар бас маргаантай байгаа. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
4 жилийн өмнө
192.82.77.208

Өө хөөрхий

zochin
4 жилийн өмнө
103.229.123.99

duu muu bna

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.