СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Тасалгааны навчит ургамал 15 сая төгрөгийн үнэ хүрчээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Коронавирусийн халдвар дэлхий даяар салбар бүрт өөрчлөлт авчирж байгаагийн дунд тасалгааны цэцэрлэгжүүлэлт ч багтжээ. Шинэ Зеландад дөрвөн навчтай тасалгааны ургамал 8,000 шинэ зеланд доллар буюу 15 сая төгрөгийн үнээр зарагдсаныг The Guardian мэдээлжээ.

Судлаачдын үзэж байгаагаар тасалгааны ургамал, цэцэрлэгжүүлэлтийг millinial буюу шинэ мянганы залуу үеийнхэн илүүтэй сонирхдог болсон гэжээ. Учир нь тэдний ихэнх нь санхүүгийн болон орон сууцны хязгаарлагдмал байдлаас шалтгаалж тэжээвэр амьтан тэжээх, нялх хүүхэд бойжуулах боломж хомс байдаг тул тасалгааны ургамал тарьж ургуулах сонирхол давамгайлсан байдаг аж.

. Долоо хоног бүр хэдэн арван мянгаараа зарагдаж байгаа гэнэ.

Өнгөрсөн наймдугаар сард Trade Me хуудсаар дэлхийн хамгийн үнэтэй тасалгааны ургамал зарагдсан нь дөрвөн навчтай алаг минимум нэртэй ургамал юм. Үүнээс өмнө 1,650 шинэ зеланд доллараар зарагдсан нь хамгийн үнэтэйд тооцогдож байжээ.

Оклэндийн оршин суугчийн зарсан дөрвөн навчтай алаг минимум тун ховор ажээ. Trade Me цахим хуудасны төлөөлөгчдийн хэлснээр долоо хоногийн хугацаанд ийм төрлийн навчит ургамлыг хайсан 1,600 илэрц бүртгэгдсэн байна. Харин Facebook цахим хуудсанд Шинэ Зеландын тасалгааны ургамал групт 30,000 гишүүн бүртгэлтэй байна. 

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.